Бридж ххк

Бридж ххк

Бридж ХХК нь 1991 оны 12 дугаар сараас эхлэн худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй Бридж Группын толгой компани юм.

Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл

Suzuki брэндийн суудлын автомашины худалдаа ба засвар үйлчилгээ

Бид Япон улсын Suzuki Motor Корпорацийн албан ёсны борлуулагчаар 19 дах жилдээ ажиллаж суудлын автомашинуудыг худалдаалахын зэрэгцээ автомашины засвар үйлчилгээ, оригиналь сэлбэгийн нийлүүлэлт зэрэг иж бүрэн үйл ажиллагааг үзүүлж байна. Манай засварын төв дээр Япон улсад мэргэжил дээшлүүлсэн чадварлаг инженерүүд ажиллаж орчин үеийн засвар, оношлогооны тоног төхөөрөмжөөр таны машиныг түргэн шуурхай, баталгаатай засварладаг.  

Bridgestone брэндийн дугуй

Манай компани Япон улсын Bridgestone Корпорацийн автобус болон ачааны автомашин, уул уурхайн механизмын том оврын дугуйг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр худалдаалдаг бөгөөд 1998 оноос эхлэн өрсөлдөхүйц үнэ, баталгаат чанартай дэвшилтэт технологийн дугуйг нийлүүлсээр байна.

  • Улаанбаатар-51, Энхтайваны өргөн чөлөө, Баянзүрх дүүрэг, 14-р хороо “Бридж Плаза”
  • bridge@bridgegroup.mn
  • (976-11) 458005
  • (976-11) 450520, 450941
  • www.bridgemotors.mn