Бридж ххк

Бридж ххк

Бридж ХХК нь 1991 оны 12 дугаар сараас эхлэн худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй Бридж Группын толгой компани юм.

Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл

Suzuki брэндийн суудлын автомашины худалдаа ба засвар үйлчилгээ

Бид Япон улсын Suzuki Motor Корпорацийн албан ёсны борлуулагчаар 19 дах жилдээ ажиллаж суудлын автомашинуудыг худалдаалахын зэрэгцээ автомашины засвар үйлчилгээ, оригиналь сэлбэгийн нийлүүлэлт зэрэг иж бүрэн үйл ажиллагааг үзүүлж байна. Манай засварын төв дээр Япон улсад мэргэжил дээшлүүлсэн чадварлаг инженерүүд ажиллаж орчин үеийн засвар, оношлогооны тоног төхөөрөмжөөр таны машиныг түргэн шуурхай, баталгаатай засварладаг.  

Bridgestone брэндийн дугуй

Манай компани Япон улсын Bridgestone Корпорацийн автобус болон ачааны автомашин, уул уурхайн механизмын том оврын дугуйг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр худалдаалдаг бөгөөд 1998 оноос эхлэн өрсөлдөхүйц үнэ, баталгаат чанартай дэвшилтэт технологийн дугуйг нийлүүлсээр байна.

  • Улаанбаатар-51, Энхтайваны өргөн чөлөө, Баянзүрх дүүрэг, 14-р хороо “Бридж Плаза”
  • bridge@bridgegroup.mn
  • (976-11) 458005
  • (976-11) 450520, 450941
  • www.bridgemotors.mn

ДИЗАЙН ТЕКСТУР ХХК

ДИЗАЙН ТЕКСТУР ХХК

Дизайн текстур ХХК нь анх 1998 онд ‘Хурдан морь’ хоршоо нэртэйгээр байгуулагдан барилга угсралт, барилгын зураг төсөл, барилгын материалын худалдаа гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа эрхэлж байсан ба 2003 онд “Арт Инженеринг” ХХК болж өөрчлөгдөн барилгын хөгжлийн төвөөс БУ12-782/13 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авч дүүрэг, хороолол, аймаг сумын төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хүрээлэн буй орчны тохижилтын барилгын иж бүрэн зураг, төслийн ажлуудыг хийж гүйцэтгэж ирсэн. Энэ хугацаанд хийсэн ерөнхий төлөвлөгө, барилга объектуудын ихэнх нь ашиглалтанд ороод үйл ажиллагаагаа явуулж байна. 2016 оны 09 дүгээр сард Арт инженеринг ХХК болон Бридж Корпораци хамтран Дизайн текстур ХХК –г байгуулан ажиллаж байна.

           Дизайн текстур ХХК нь 17 дахь жилдээ барилгын зураг төсөл, барилга угсралт, засал чимэглэлийн ажлыг чанарын өндөр түвшинд захиалагчийн санал хүсэлтэнд нийцүүлэн хурдан шуурхай гүйцэтгэж 2006 оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч байсан билээ.

     Тус компанид одоогын байдлаар зөвлөх үйлчилгээнд мэргэжлийн 2 архитекторч, 2 интерьер дизайнер, барилгын инженер 2, сантехник инженер 1, цахилгааны инженер 2, техникч 2 гэх мэт ажиллах боловсон хүчинтэй.

Хийж гүйцэтгэсэн ажлууд

  • ДЗОУБ-ын Хэнтий, Эрдэнэт, Булганы салбаруудын зураг төсөл, интерьер зураг төсөл, интерьер экстерьер
  • “Чингис хааны морьт хөшөө бүхий барилга”-ын ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, интерьер экстерьер
  • “Саран ээж” нийгэмлэг, “Ээж музей”-н барилгын ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, интерьер экстерьер
  • “J and M технологи” ХХК-ийн 50 айлын орон сууцны барилгын  ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, интерьер экстерьер
  • ГХЯ-ны ДБҮҮАГ-ын 25 айлын орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, интерьер экстерьер
  • Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь “Аялал жуулчлалын бааз” –ын цогцолборын ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, интерьер экстерьер
  • Багануур дүүрэгт “Автодрем” ХХК-ийн “Худалдаа үйлчилгээний барилга” ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, интерьер экстерьер
  • Мобикомын үндсэн хэрэглэгчийн төвийн интерьер, гүйцэтгэл
  • Иргэн Б.Алтанчимэгийн “Мангут” эмнэлэгийн барилгын ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, интерьер экстерьер, барилгын ажлын гүйцэтгэл
  • Орхон аймаг дахь “Гэр бүлийн хөгжлийн ордон”-ийн барилгын ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, интерьер экстерьер, гүйцэтгэл
  • “Петровис” ХХК-ийн хурлын заалны интерьер
  • “New Com” ХХК-ийн Eznis төвийн интерьер
  • “Голомт” банкны салбаруудын интерьер
  • “Хаан” банкны салбаруудын интерьер
  • ОБЕГ-ын 30-р ангийн зураг төсөл, барилгын ажлын гүйцэтгэл
  • “Монгол Экспресс” ХХК-ийн зураг төсөл, барилгын ажлын гүйцэтгэл
  • Ховд аймгийн Жаргалант сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэл
  • ОБЕГ-ын 18-р ангийн зураг төсөл, интерьер экстерьер
  • ОБЕГ-ын Дорноговь аймгийн Замын үүд сумын аврах, гал унтраах ангийн зураг төсөл, интеоьер экстерьер
  • Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багийн төвийн барилга угсралын ажил
  • Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо 92-р гудамжны бичил цэцэрлэг тохижилтын ажил
  • Улаанбаатар-51, Энхтайваны өргөн чөлөө, Баянзүрх дүүрэг, 14-р хороо “Бридж Плаза”
  • bridge@bridgegroup.mn
  • (976-11) 458005
  • (976-11) 450520, 450941

НЭКСТ ЖЕНЕРЭЙШН ХЕАЛТ ХХК

НЭКСТ ЖЕНЕРЭЙШН ХЕАЛТ ХХК

  Бридж корпорацийн салбар компани болох “Эдванс хелд интернэшнл” ХХК нь 2004 оны 7 сард үүсгэн байгуулагдан эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн бөгөөд 2016 оноос “Нэкст Женерэйшн Хеалт” ХХК нэрээр үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэн ажиллаж эхэлж байна.

Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн салбарын компани болох зорилго тавьж байгаа бөгөөд бүтээлч, шударга үйл ажиллагаа эрхэлж хэрэглэгчдийн итгэлийг олсон, тэргүүлэгч компани болж улмаар шилдэг технологид суурилсан, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хэрэглэгчдийг хангаж хэрэглэгчидийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

Манай компани Япон улсын Кокей, Минофаген, Ай Эйч Эм мөн БНЭУ-ын Нупал компаниудтай эмийн худалдааны чиглэлээр хамтран ажилладаг. Кокей, Минофаген компанийн элэгний өвчнийг анагаах эм, тариаг импортлон энэ чиглэлээр дагнан ажилладаг. Манай орон цаг уур, хоол хүнс,  нийгмийн хөгжил зэрэг шалтгааны улмаас элэгний өвчлөл улам ихсэх хандлагатай болж байна. Иймд бид тус компанийн бүтээгдэхүүн болох: Стронгер Нео Минофаген-Ц тариа, Глицирон эмийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлэн, Эрүүл мэндийн яамнаас импортлох тусгай зөвшөөрөл аван зохих дүрэм журмын дагуу худалдаанд гаргаж байна. Эдгээр эмийг цэвэр байгалийн гаралтай түүхий эдээр  үйлдвэрлэдэг бөгөөд эмийн үндсэн түүхий эд нь чихэр өвсний үндэс юм.

Мөн Япон Улсын Шимадзу, Ас Вон, Америкийн нэгдсэн улсын Паско, БНХАУ-ын   Анжуэ медикал, Хеаликом медикал, Аэжеан медикал, Проб медикал зэрэг компаниудтай хамтран олон улсын чанарын шаардлага хангасан шилдэг эмнэлэг,  лаборатори, сургалтын тоног төхөөрөмжийг гэрээ байгуулан импортолж байна.

    Манай компани 2006 оны 8 сараас эхлэн эмийн сангийн үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн бөгөөд бид хот хөдөөгийн 40 орчим эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудтай хамтран ажиллаж байна.

  • Улаанбаатар-51, Энхтайваны өргөн чөлөө, Баянзүрх дүүрэг 14-р хороо “Бридж Плаза”
  • ngh@bridgegroup.mn
  • (976-11) 458005
  • (976-11) 450520, 450941

МОНГОЛ ЗҮРХ СЭТГЭЛ ХХК

МОНГОЛ ЗҮРХ СЭТГЭЛ ХХК

Манай компани геологи, байгалийн ухааны магистр болон тэргүүлэх зэрэгтэй геологичдоор ахлуулсан геологи хайгуулын бүрэлдэхүүнтэйгээр 2007 оноос эхлэн геологийн хайгуул, судалгаа, геодези кадастрын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.


Компанийн үндсэн үйл ажиллагааны төрөл

Ашигт малтмалын эрэл хайгуулын чиглэлээр зөвлөгөө өгөх

Орд газрын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт аливаа орд газрын талаархи судалгааны шат шатны бодит мэдээллээр хангахаас гадна геологи-хайгуулын арга, аргачлал болоод хууль эрхзүйн бүхий л төрлийн зөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр захиалагчид өгч, цаашид гүйцэтгэх ажлын төрөл, дэс дараалал, гарах үр дүнгийн талаар санал дэвшүүлнэ.

Эрдсийн хэтийн төлөвтэй талбайн судалгаа

Ашигт малтмалын ордын эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын бүхий л шатны судалгаа, шинжилгээг хийж, хүдрийн ба хүдрийн бус ашигт малтмалын ордыг ашиглахаас өмнөх буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүртэлхи хайгуул, эдийн засгийн үнэлгээ, нөөцийн тооцоолол зэргийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байна. Ордын гүйцээх хайгуулын шатанд хүдэржсэн биетийн найрлага, хэлбэржилтийн нэмэлт үнэлгээ, эдийн засгийн үр өгөөж, нөөц ба нөөцийн үнэлгээ, цаашид явуулах өндөр бүтээмжтэй ашиглалтын блокуудыг загварчлах, програмчлах ажлуудыг гүйцэтгэнэ. Энэ чиглэлээр мэргэшсэн инженер мөн туршлагатай инженерүүд ажиллаж байна.

Геологийн зураглал

Бүх төрлийн масштабын геологийн зураглалын ажлыг орчин үеийн техник технологи ашиглан, стандарт шаардлагад нийцүүлэн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.

Геохими ба сорьцлолт

Талбайн болон уулын малталтуудын шлих, лито геохимийн болон бусад дээжлэлт, үр дүнгийн боловсруулалт хийж, элементүүдийн зүй тогтол, харилцан хамаарал зэргийг тодорхойлдог. Дээж, сорьцыг зохих стандартын дагуу гүйцэтгэхээс гадна бидэнтэй хамтран ажилладаг итгэмжлэгдсэн, нэр хүндтэй лабораториудад дээжийг зуучлан шинжлүүлэх, боловсруулах, үр дүнг тайлагнах хүртэлхи бүхий л ажлыг гүйцэтгэнэ.

Гео мэдээлэлийн сан

Орчин үеийн техник, программ хангамжийн тусламжтайгаар бүхий л төрлийн геологийн өгөгдлийг газарзүйн системд бүртгэн боловсруулалт хийж сан үүсгэнэ. Мөн захиалагчийн дурын форматаар хэвлэнэ.

Геодези кадастрын зураглал

Инженер Геодезийн бүх төрлийн хэмжилт, зураглал
Геологи уул уурхайн бүх төрлийн хэмжилт, зураглал
Геодезийн сүлжээ байгуулах
Кадастрын зураглал, Байрзүйн зураглал
Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлууд:

-    Улаанбадрах-50 талбайд  1:50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил 2013-2015

-    Говь-алтай аймгийн Бургастай боомтийн 2020 он хүртлэх ерөнхий төлөвлөгөөний зургийн ажил, инженер геологийн ажил 2012

  • Улаанбаатар-51, Энхтайваны өргөн чөлөө, Баянзүрх дүүрэг, 14-р хороо “Бридж Плаза”
  • (976-11) 458005
  • (976-11) 450520, 450941

ЭВРИДЭЙ ИНТЕРНЭШНЛ ХХК

ЭВРИДЭЙ ИНТЕРНЭШНЛ ХХК

Эвридэй Интернэшнл ХХК нь 1995 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж импортын худалдаагаар 16 жилийн  туршлага хуримтлуулсан, бөөний нэг төв болон жижиглэн худалдааны 6 салбар дэлгүүртэй, гадаад дотоодын олон түнш харилцагчидтай Бридж группын охин компани юм.


Компанийн үндсэн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний төрөл

Meiji  амттан

Эвридэй интернэшнэл ХХК нь Япон улсын Meiji брэндийн амттаны Монгол дахь албан ёсны борлуулагчаар 2003 оноос хойш ажиллан 100 гаруй нэр төрлийн амттанг худалдаалж байгаа бөгөөд бид бүтээгдэхүүнээ хамгийн хямд үнэ, өргөн сонголттойгоор  хэрэглэгчиддээ нийлүүлэхийг зорьдог.

Suntory виски

Манай компани нь Япон улсын Suntory брэндийн вискиний Монгол дахь албан ёсны борлуулагчаар 12 дахь жилдээ тогтвортой ажиллаж  хэрэглэгчдийн  итгэл даасан бүтээгдэхүүн болгож чадсаны зэрэгцээ одоогийн байдлаар Suntory брэндийн 5 нэрийн бүтээгдэхүүнийг зах зээл дээр нийлүүлэн борлуулж байна.

Yamasa цуу, хоол амтлагч

Бид 2011 оноос Япон улсын  Yamasa брэндийн цуу, хоол амтлагчийг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр борлуулж эхлэн одоогийн байдлаар 40 гаруй нэр төрлийн цуу хоол амтлагчийг нийлүүлж байна.

Nissin бэлэн гоймон

Япон улсын Nissin брэндийн бэлэн гоймонгийн  албан ёсны борлуулагчаар 2003 оноос хойш 11 дахь жилдээ тогтвортой ажиллаж хэрэглэгчийн итгэл даасан бүтээгдэхүүн болгож чадсаны зэрэгцээ одоогийн байдлаар Nissin брэндийн 13  нэрийн бүтээгдэхүүнийг борлуулж байна.

Langguth фирмийн дарс

Бид  Герман улсын  Langguth фирмийн дарсны Монгол дахь албан ёсны борлуулагчаар 1998 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд Монголын зах зээл дээр нийтдээ 10 брэндийн 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэг.

Jacquot шоколад

Франц улсын Jacquot брэндийн дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнийг Монголын зах зээл дээр нийлүүлж байгаа бөгөөд нийт 50 гаруй нэр төрлийн өндөр какаоны бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус брэнд нь премиум зэрэглэлийн сайн чанарын бүтээгдэхүүн юм.  

Belle france

Belle france  брэндийн өглөөний хоол, алимны нухаш, чихэр, жигнэмэг, сироп, ундаа, жүүс, цай, нөөшилсөн хүнс, хоол амтлагч ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний худалдаа
Манай компани нь Франц улсын  Belle france  брэндийн монгол дахь албан ёсны борлуулагчаар 6 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 12 төрлийн өглөөний хоол, 4 төрлийн алимны нухаш, 4 төрлийн чихэр, 8 төрлийн органик жигнэмэг, 12 төрлийн ундааны бүтээгдэхүүн, 14 төрлийн цай 40 гаруй төрлийн нөөшөлсөн хүнс мөн 20 гаруй төрлийн ахуйн хэрэглээний барааг Франц улсаас нийлүүлэн Эвридэй сүлжээ дэлгүүр болон бусад сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байна.

Bonne Maman варень

Франц улсын Bonne Maman брэндийн варенийг өнгөрсөн жилээс эхлэн Монголын зах зээлд нийлүүлэн ажиллаж  байгаа бөгөөд нийт 14 нэр төрлийн бүтээгдэхүүнийг борлуулж байна.

Cellier des dauphins Франц дарс

14 нэр төрлийн Cellier des dauphins брэндийн дарсыг Франц улсаас импортлон Монголын зах зээл дээр нийлүүлэн борлуулж байна. Тус брэнд нь премиум зэрэглэлийн сайн чанарын дарс  юм.

Bache  Gabrielsen коньяк

Франц улсын Bache Gabrielsen брэндийн  коньякны Монгол дахь албан ёсны борлуулагчаар 2011 оноос хойш 3 дахь жилдээ ажиллаж  Франц улсаас импортлон Монголын зах зээлд нийлүүлж  байгаа бөгөөд нийт 14 нэр төрлийн бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь премиум зэрэглэлийн сайн чанарын коньяк  юм.

Aras чихэр

Манай компани нь Турк улсын  Aras брэндийн чихэрний албан ёсны борлуулагчаар 2011 оноос хойш 4 дэх жилдээ тогтвортой ажиллаж  хэрэглэгчийн итгэл даасан бүтээгдэхүүн болгож чадсан.

  • Улаанбаатар-51, Энхтайваны өргөн чөлөө, Баянзүрх дүүрэг, 14-р хороо “Бридж Плаза”
  • edi@bridgegroup.mn
  • (976-11) 461557
  • (976-11) 462906
  • www.every-day.mn

“ЭВРИДЭЙ ФЕРМ” ХХК

“ЭВРИДЭЙ ФЕРМ” ХХК

“Эвридэй ферм ” ХХК нь Монгол Япон 2 улсын Хөдөө Аж Ахуйн салбар дахь хамтын ажиллагааны талаар байгуулсан хэлэлцээрт тусгасан хувийн хэвшлийн оролцооны хүрээнд  хамтран ажиллаж,  2013 оны 3 дугаар сард Монгол улсын “Эвридэй-Интернэшнл” ХХК, Япон улсын “FARMDO “ хувьцаат компанийн 50/50 хувийн хөрөнгөоруулалттайгаар үүсгэн байгуулагдсан.

    Бидний зорилго бол Япон улсын  газар тариалангийн дэвшилтэт тэргүүлэх технологийг эзэмшин нэвтрүүлж, эх орондоо экологийн цэвэр орчинд тарьж ургуулсан эрүүл, аюулгүй хүнсний ногоо, гүзээлзгэнэ болон бусад жимс жимсгэнийг   тариалангийн талбайгаас хэрэглэгчдэд шинэлэгээр нь шууд хүргэх борлуулах сүлжээг бий болгох юм .     Манай компани 2013 оны 6 дугаар сараас  СХДүүргийн 21 р хорооны нутагт газар тариалангийн “Моннаран” салбарыг бүтээн байгуулж  Монголын хөрсөнд Японы технологиор гүзээлзгэнэ, нарийн ногооны хүлэмжийн аж ахуй эрхэлж,  ил талбайд  чацаргана, үхрийн нүд жимсний мод, , төмс хүнсний ногооны тариалалтыг хийж  эхлээд байна. Үйлажиллагаанычиглэл 

  • Гүзээлзгэний  тариалалт, үрслэгээ болон жимсний  борлуулалт
  • Хүлэмжийн нарийн ногооны тариалалт, борлуулалт, үр, үрслэгээний худалдаа   
  • Төмс, хүнсний ногооны тариалалт, борлуулалт
  • Жимсний модны тариалалт, мод үржүүлэг ба борлуулалт
  • Сургалт дадлагажуулалт, техник хэрэгсэл, материалын  нийлүүлэлт, худалдаа
  • “Drive – in” амралт, аялал зугаалгын цогц үйлчилгээ / ХАА -н/
  • Хүнсний ногоо, жимс жимсгэний боловсруулалтын үйлдвэрлэл
  • Сэргээгдэхэрчимхүчнийүйлдвэрлэл
  • ed_farm@bridgegroup.mn
  • 976-11-458005
  • 976-11-450520, 461557 (187)