Search
Close this search box.

Бридж Корпорац Ээлжит BEST CONTENT-оо Шалгарууллаа.

Бридж корпорац нь BEST CONTENT (хамгийн сайн сурталчилгаа)-оо 2 сар тутамд шалгаруулдаг уламжлалтай.

Цахимд орчинд ажиллах журамдаа “дотоод нөөц бололцоогоо хамгийн сайн ашиглан хамтран, эсхүл ажилтан дангаараа бүтээсэн контентуудаас BEST CONTENT-ийн бүтээлийг шалгаруулна” хэмээн заасан. Энэ заалтын дагуу энэ удаад Best Content номинацид “Бридж Моторс” ХХК, “Навитас фанд ББСБ” ХХК, “Фэрм фүтүро” ХХК, “Некст Женерэйшн Хеалт” ХХК зэрэг компаниудын 9 контент дэвшсэнээс “Бридж Моторс” ХХК–ийн “Garage community podcast” цуврал, “Навитас фанд ББСБ” ХХК-ийн “Бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга” гэсэн 2 контент шалгарсан байна.

Дээрх 2 сурталчилгааны бүтээлийг BEST CONTENT-оор шалгаруулахдаа хэрэглэгчдийн хандалт, борлуулалтын өсөлтөд нөлөөлсөн байдал, түүнчлэн эдийн засгийн өгөөж, бүтээлч болон шинэлэг байдал, дотоод нөөц бололцоог бүрэн дүүрэн ашигласан байдал, баг хамт олны оролцооны байдал, сэтгэл болон сонирхол татахуйц байдал зэрэг үзүүлэлтүүдийг харьцуулан үзэж дүгнэсэн байна.

Ингээд журмын дагуу тус корпорацын энэ удаагийн Best Content-оор шалгарсан “Бридж Моторс” ХХК–ийн “Garage community podcast” цуврал, “Навитас фанд ББСБ” ХХК-ийн “Бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга” контентуудыг зохиосон баг бүрт 1 сая ₮-ийн урамшуулах шагналыг толгой компанийн Бизнесийн Удирдлага, Маркетингийн Газар (БУМГ)-ын захирал Н.Бямбадорж гардуулан өгч ажилтнууддаа амжилт, бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө!

Энэ үйл ажиллагаанд корпорацын ТУЗ-ийн дарга Д.Ганхуяг, толгой компанийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг, Некст Женерэйшн хеалт ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баасансүрэн нар оролцлоо.

5 болон 6 сарын “Best Content” номинацийн эзэд болон энэ үйл ажиллагаанд оролцсон нийт ажилтнууддаа хандаж ТУЗ-ын дарга Д.Ганхуяг “Интернэт, дижитал маркетингийн эрин үед корпорацын бүх ажилтнууд “маркетэр” байх учиртай билээ. Best Content-ийг шалгаруулах үйл ажиллагаа нь 2 сарын турш корпорацын хэмжээнд бүтээгдсэн шинэ сурталчилгаанууд дотроос тодорхой шалгуур үзүүлэлтээр хамгийн сайн сурталчилгааг шалгаруулах үйл явц юм. Шалгаруулалт зохион байгуулагдаж байгаа учраас шударга өрсөлдөөн явагдана. Соёлтой шударга өрсөлдөөн нь хүний ч, байгууллагын ч, улс орны ч хөгжлийн цорын ганц түлхүүр гэдэг нь дэлхийн түүхээр нотлогдсон зүйл юм. Иймд ажилтнууд ялангуяа маркетингийн менежерүүд маань та бүхний авьяас, мэргэжлийн ур чадварыг олон улсын дундаж түвшинд хүргэн хөгжүүлэх үндсэн зорилготой Best Content шалгаруулах үйл ажиллагаандаа идэвх санаачилга, зүтгэлтэй оролцох нь зүйтэй. Энэ боломжийг ашиглахыг та бүхнээс хүсч байна. Best Content хийх схемийг ТУЗ-өөс санаачлан БУМГазартай хамтран хийсэн байгаа. Энэ нь олон улсад нийтлэг хэрэглэгддэг сайн схем болсон. Маркетингийн ажилтнууд маань энэ схемийг сайтар ашиглаж сурах, үүгээр зогсохгүй өдөр тутамд олон улсын болон Монгол улсын хэмжээнд маркетингийн салбарт гарч буй дэвшилтэд арга барил, технологи, мэдээлэл, мэдлэг, туршлагаас суралцах зэргээр “өөрсдөдөө үргэлж шинийг эрэлхийлдэг, санаачилан бүтээдэг сайн дадлыг” бий болгоорой хэмээн зөвлөсөн юм.

Ингээд энэ улирлын Best Content-ийг бүтээсэн, түүнчлэн энэхүү шалгаруулалтад бүтээл нь дэвшсэн ажилтнууддаа ажлын амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Сайн Үйлс Бүхэн Дэлгэрэн Хөгжих Болтугай!

Бридж корпорац, БУМГазар

01.07.2025, УБ хот

Нийтлэх хуваалцах: