Бридж Корпорацынхаа үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойн арга хэмжээгээ “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах буюу Хүүхдийн баярын өдрөөр байгууллагын хөгжлийн үндэс, мөн суурь хөдөлгөгч хүч болсон ажилтнууд, тэдний хайртай гэр бүлийнх нь хамт “Bridge family day”өдөрлөгийг хийж, ажилтнуудынхаа бяцхан үрсийн инээд хөөртэй хамт эхлүүллээ.

Бридж корпорацын ТУЗ-ийн дарга Д.Ганхуяг Бридж Корпорацын үүсгэн байгуулагчид, нийт ажилтан албан хаагчид, өмнө нь хамтран ажиллаж байсан үе үеийн ажилтнууд, харилцагчид, үйлчлүүлэгчид болон хамтран ажиллагч байгууллагууддаа талархал илэрхийлж 35 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүллээ.
Тэрээр 5-тай энэ 35 жилийн ойг компани дотроо буюу нийт ажилтнууддаа урам өгөхөөр шийдвэрлэснээ мэдэгдлээ. Тухайлбал 35 жилийн ойн арга хэмжээнд зарцуулах нийт төсвийн 80 хувийг нийт ажилтнууддаа мөнгөн хэлбэрээр урамшуулал олгох, мөн нийт ажилтнуудынхаа үндсэн цалинг энэ 06 сарын 01-ээс дунджаар 20 хүртэл хувиар нэмэгдүүлэх болсон тухай зэрэг баяртай мэдээг танилцууллаа.

Мөн тус корпорац нь энэ онд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Архангай аймгийн Цахир сумын болон Баянзүрх дүүргийн 14-дүгээр ерөнхий боловсролын сургуулиудад АНУ-ын алдарт Рasco Scientific компанийн физикийн лабораторийн иж бүрэн, шинэ тоног төхөөрөмжийг суурилуулан хүлээлгэж өгөхөөр шийдвэрлэсэн байна. Дашрамд дурдахад ТУЗ-ийн даргын хань, хатагтай Б.Баасансүрэн нь 14 дүгээр сургуулийг төгссөн бөгөөд, эгч болон ах дүүс нь мөн энэ сургуулийг төгссөн юм байна.
Корпорац нь өнгөрсөн 35 жилийн хугацаанд дотоод, гадаадын харилцагчид, үйлчлүүлэгчид, худалдан авагчид болон нийт ажилтнуудынхаа итгэлийг эрхэмлэн ажиллаж ирсэн. Энэ чухал бодлого нь цаашид ч тасралтгүй үргэлжлэх юм.Харилцан итгэлцэл бүхий хамтын ажиллагаа нь байгууллагын хөгжил дэвшлийн үндэс бөгөөд, итгэл байгаа газарт сэтгэлийн гал бадарч, ажил үйлс өөдрөгөөр урагшилдаг жамтай билээ. Ийнхүү Бридж Корпорацын хувьд дараагийн 35 жилийн ажил үйлс эхэлж байна.

Бридж корпорац нь урт хугацаанд олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулахыг зорьж байна. Энэ “дэлхий дээр хязгааргүй их зах зээл байгаа учир бид тасралтгүй урагш алхах” хэрэгтэй. Бид “өөдрөг хандлагаар өндөр бүтээмжийн төлөө”ажиллан, түүнчлэн “дэлхийн хаана ч байсан №1 байхыг хүссэнээр” өмнөх зорилго биеллээ олох учиртай юм.

Та бүхэндээ Үргэлж нэг алхам урд байж Илүү гэгээлэг ирээдүйн төлөө – Сайн компаниа хөгжүүлэхийг уриалж байна.
Бридж Корпорац, Ерөнхий Удирдлага Хүний Нөөцийн газар

