Search
Close this search box.

Манай хамт олны онцлох мэдээ

2024 оны 8 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд “ЗЭРЛЭГ 4×4” бартаат замын машины уралдааны тэмцээн Сэлэнгэ аймгийн Зүүн хараад боллоо. Уг тэмцээнд Сузуки төвийн ерөнхий инженер Ц.Цэрэнсамбуу өөрийн зохион бүтээсэн уралдааны машинаараа оролцож өндөр амжилт үзүүллээ.

Уг машинд дэлхийд танигдсан тэргүүн чанар Maxxis дугуйг ашиглаж бартаат замын хурд хүчийг харуулсан юм. Компаниа болон бүтээгдэхүүнээ сурталчлан таниулж эрч хүч, эр зоригийн манлайллыг үзүүлсэн ерөнхий инженер Ц.Цэрэнсамбууг Бридж Моторс компанийн удирдлагын багаас нэг сарын цалингаар шагнаж урамшуулан цаашдын амьдрал, ажил үйлсэд нь амжилт хүслээ.

Мөн Бридж Корпорацын хамт олны 2024 оны Намрын ээлжит аялал Улаанбаатараас 510 км зайд байрлах Архангай аймгийн Цэнхэрийн халуун рашаанд Цэнхэр Жигүүр жуулчны баазад  8 сарын 21-24-ны хооронд 3 хоног 4 өдөр болж өнгөрлөө. Цэнхэр Жигүүр жуулчны баазыг одоогоос 28 жилийн өмнө буюу 1995 онд Бридж корпорац анхлан байгуулж байсан түүхтэй билээ.

Аяллын нэгдсэн арга хэмжээний хөтөлбөрт хүн бүр идэвхтэй оролцож, харилцан бие биедээ эерэг энерги түгээж, гэрэл гэгээ цацарсан, инээд баяслаар дүүрэн бүлээн дулаан орчин бүрдүүлж амарцгаалаа. 

Хамт олны жил бүр зохион байгуулагддаг ээлжит аяллыг амжилттай зохион байгуулсан Ерөнхий удирдлага хүний нөөцийн газар, Ажлын хэсгийн хамт олонд Корпорацын ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагын багийн өмнөөс гүн талархал илэрхийлж, баяр хүргэлээ.

Ерөнхий удирдлага хүний нөөцийн газар

Нийтлэх хуваалцах: