Search
Close this search box.

Мэдээлэл

Тус Корпорацын 2 сарын Бүтээлч Ажилтнаар НЖХ ХХК-ийн брэнд менежер Б.Батнасан шалгарлаа!

Бридж корпорац нь ажилтнуудынхаа ур чадварыг хөгжүүлэх болон компанийнхаа үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хариуцсан ажилдаа бүтээлчээр хандаж, өндөр амжилт гаргасан ажилтнаа “Бүтээлч ажилтан”-аар шалгаруулж сэтгэл болон зүтгэлд урам өгдөг уламжлалтай.

Бридж корпорацын охин компани болох Некст Женерэйшн Хеалт ХХК ( НЖХ ХХК) нь эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг.

Өнөөгийн дижитал эрин үед сошиал орчинд ажиллаж бараа үйлчилгээгээ таниулан суртачилах ажил нь брэнд менежерүүдээс өндөр ур чадварыг шаардах болжээ. Иймд энэ удаад дижитал маркетингийн сурталчилгаа, идэвхжүүлэлтийн ажлаа сайн хийж, хамт олноо манлайлан, 2023 оны эхний 2 сарын бизнес төлөвлөгөөний зорилтуудыг 3-5 дахин давуулан биелүүлсэн, НЖХ ХХК-ийн бренд менежер Б.Батнасанг 2 сарын “Дижитал Маркетингийн Бүтээлч Ажилтнаар” шалгарууллаа.

Ингээд Б.Батнасан менежертээ эрүүл энх, аз жаргал, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

НЖХ ХХК, Ерөнхий Удирдлага Хүний Нөөцийн Газар,

УБ хот, 21.03.2023

Нийтлэх хуваалцах: