Ардчилсан хувьсгалын 34 жилийн ой, Үндэсний Их Баяр Наадмаар 4 дахь “ЗААН ЖИМНИ” Гурван хаалгат Жимни Аль аймгийн ? Хэний ? Хэн ? гэдэг бөхийн машин болох бол ?
Монгол улсын хувийн хэвшлийн ууган компаниудын нэг Бридж корпорац нь “Аливаа улс үндэстэн үндэснийхээ соёл, уламжлал, ёс заншилдаа үндэслэн хөгжих нь хамгийн зөв” гэсэн үзэл баримтлалыг эрхэмлэдэг.
Тиймээс Бридж Корпорац нь байгуулагдсан цагаас эхлэн Үндэсний бөхийн спортыг бодитой дэмжсээр ирсэн.
Эдгээр үйл ажиллагаанаас дурдвал:
Бөхийн өргөөг анх барихад томоохон санхүүгийн дэмжлэг үзүүлж, “Баянзүрх хайрханы хишиг” барилдааныг нийт 14 жил ивээн тэтгэж хамтран зохион байгуулалцсан байдаг.
Өдгөө жил бүрийн Үндэсний Их Баяр наадмын хүчит бөхийн барилдааны ДОЛООГИЙН ДАВААНД ТУНАН уран мэхийг уралдуулан, хүч, бяраа гайхуулан долоогийн даваанд барилдаж, давсан бөхийг “ЗААН ЖИМНИ” гэж нэрлэгдэх ГУРВАН ХААЛГАТ ЖИМНИ автомашинаар байлж урамшуулах ажлыг уламжлал болгон хэрэгжүүлж байна.
Бридж Корпорац нь Монголын Үндэсний Бөхийн Холбоотой хамтран 4 дэх жилдээ энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр 2024 оны 06-р сарын 21-ны өдөр Сүзүки автомашины үзэсгэлэнгийн танхимд, “Бридж Корпорацын гүйцэтгэх захирал Ө.БАТЗОРИГ болон МҮБХ-ны тэргүүн, Монгол улсын Заан Ц.МАГАЛЖАВ нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуран баталгаажууллаа.
Мөн корпорацаас бөх сонирхогчдын дунд “Аль аймгийн хэн гэдэг бөх хүч бяр, уран мэхээ уралдуулан Үндэсний Их Баяр наадмын хүчит бөхийн барилдааны ДОЛООГИЙН ДАВААНД ТУНАН барилдан давж, “ЗААН ЖИМНИ”- авто машины эзэн болох бол ? гэсэн асуултаар тусгай шагналтай тааврын уралдаан зохион байгуулахаар зэхэж байгаа бөгөөд тун удахгүй шагналын болзлыг нийтэд зарлах болно.
Үндэсний өв соёлыг эрхэмлэгч “БРИДЖ КОРПОРАЦ”
Хот хөдөөгийн хосолмол хэрэглээнд нийцсэн “БАРТААТ ЗАМЫН БААТАР БОДИТ ХЭМНЭЛТИЙН ГАЙХАМШИГ” СҮЗҮКИ ЖИМНИ.