Search
Close this search box.

САЙН МЭДЭЭЛЭЛ: Бридж Корпорац Сошиалын Шилдэг Маркетерууд болон Контентуудаа Шалгарууллаа.

Өнөөдөр дэлхийн нийт эдийн засагт дижитал эдийн засгийн агууламж өссөөр байна. Түүнчлэн компаниуд бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх, орлого, ашгаа нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй бүтээгдэхүүн, үйлчилгээний маркетинг улмаар сурталчилгаа, идэвхжүүлэлтийн үйл ажиллагааг сошиал орчинд үр дүнтэй явуулахад онцгой анхаарч байна. Энэ ажлыг илүү сайн үр дүнтэй явуулахад юуны өмнө ажилтнуудын дижитал маркетингийн ур чадвар, тэдний хөгжил нэн чухал юм. Энэ цаг үед манай компанийн ажилтан бүр сайн маркетер болохыг зорин ажиллаж байна.

Мөн энэ цахим эринд ардчилсан орны иргэн бүр өөрсдийг нь төлөөлж төрийн эрхийг барьж байгаа УИХ, үүнээс сонгогдон томилогдсон ЗГ-ын хуулийг дээдэлж, иргэдийнхээ хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах, эх орныхоо өнөө болон ирээдүйд ард иргэдийн амьдрах, бизнес эрхлэх таатай, өрсөлдөх чадвартай борчныг бүрдүүлэх үндсэн чиг үүргийнх нь ажилтай холбогдуулж санал, шүүмжлэл, санаачилгыг гаргах, хүргэх нэгэн эрх чөлөөний индэр нь сошиал орчин болоод байгаа билээ.

Дээрх дурдсан зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор тус корпорац нь сошиалд ажиллах загвар журмыг баталж улирал бүр бүтээгдэхүүний сурталчилгаа идэвхжүүлэлтийн ажлын хүрээнд Best Content (хамгийн сайн сурталчилгаа) болон Ирээдүйн Инфлюнсерүүдийг Маркетингийн Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар болсон. Тэгвэл энэ удаад Best Content номинацид “Бридж Моторс” ХХК, “Навитас фанд ББСБ” ХХК, “Фэрм фүтүро” ХХК, “Некст Женерэйшн Хеалт” ХХК зэрэг компаниудын 13 контент дэвшсэнээс “Некст Женерэйшн Хеалт” ХХК – ийн “Цэргийн баярт зориулсан Quiz”, “Бридж Моторс” ХХК-ийн “Сүзүки төвийн танилцуулга” гэсэн 2 контент Best Content-оор шалгарсан байна.

“Ирээдүйн influencer” номинацид Некст Женерэйшн Хеалт ХХК-ийн нябо Е.Бүрэнцэцэг, Бридж ХХК-ийн кассын нярав Б.Шинэцэцэг, үйлчилгээний ажилтан Б.Мөнх, Бридж корпорацын ТУЗ-ийн даргын туслах Г.Болортуяа, Бридж Моторс ХХК-ийн заал зохион байгуулагч А.Даваасүрэн, механикч Э.Дөлгөөн нарын зэрэг ажилтанууд нэр дэвшиж Бридж ХХК-ийн ТУЗ -ийн даргын туслах Г.Болортуяа, Нэкст Женерейшн Хеалт ХХК-ийн нябо Е.Бүрэнцэцэг нар маркетингийн зөвлөлийн гишүүдийн олонхын саналыг авч энэ удаагийн шилдэг “Ирээдүйн influencer”-ээр шалгарсан байна. Best Content болон Ирээдүйн influencer-ийг шалгаруулахдаа хэрэглэгчдийн хандалт, борлуултын өсөлтөнд нөлөөлсөн байдал, түүнчлэн эдийн засгийн өгөөж, бүтээлч болон шинэлэг байдал, баг хамт олны оролцоог хангасан байдал, сонирхол татахуйц байдал” зэрэг үзүүлэлтийг харгалзан үзсэн байна.

Ингээд журмын дагуу тус корпорацын энэ улирлын Best Content-оор шалгарсан Некст Женерэйшн Хеалт ХХК – ийн “Цэргийн баярт зориулсан Quiz”, мөн Бридж Моторс ХХК – ийн “Сүзүки засварын төвийн танилцуулга”-ын контентуудыг зохиосон баг бүрт 1 сая ₮-ийн, “Ирээдүйн influencer”-ээр шалгарсан Бридж корпорацын ТУЗ-ын даргын туслах Г.Болортуяа, Нэкст Женерейшн Хеалт ХХК-ийн нябо Е.Бүрэнцэцэг нарт тус бүрд нь аз жаргалыг билэгдэх 888 мянган ₮-ийн шагналыг Некст Женерэйшн хеалт ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баасансүрэн, Бридж Моторс ХХК– ийн гүйцэтгэх захирал Н. Батбаяр, толгой компанийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг нар гардуулан өгч ажилтнууддаа амжилт, бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө!

Цаашид тус корпорац нь Best Content болон Ирээдүйн Инфлюнсерүүдийг шалгаруулах зэрэг үйл ажиллагаагаа илүү нээлттэй, чөлөөтэй, шударга, тасралтгүй явуулсанаар ажилтнуудын сайн контент бүтээх, компанийнхаа бүтээгдэхүүн үйлчилгээ сошиалд илүү үр дүнтэй суртчилах, AI-ийг ашиглах зэрэг үйл ажиллагааны үр дүнд, тэдний маркетинг, түүнчлэн дижитал маркетингийн авьяас, ур чадвар нь олон улсын дундаж түвшинд хүрч хөгжих боломжтой билээ.

Энэ арга хэмжээний үеэр Бридж корпорацын ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга Д.Ганхуяг сар шинийн өмнөхөн төрийн дээд одон Алтангадас одонгоор шагнуулсан Бридж корпорацын толгой компанийн гүйцэтгэх захирал Ө.Батзоригт баяр хүргэж, эрүүл энх, саруул сайхан, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөлөө!

Тус корпорац нь үүсгэн байгуулагдсанаас хойш 34 жил болжээ. Манай хамт олон энэ хугацаанд Итгэл Сэтгэл Зүтгэл гэсэн 3 тулгуурт үзэл баримтлалын зарчмаар үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Энэ 34 жилийн хугацаанд дотоод, гадаадын харилцагч, үйлчлүүлэгч, хэрэглэгчийнхээ ИТГЭЛ-ийг дааж ирсэндээ бахархаж байна. ИТГЭЛ ДААХ нь бизнесийн үйл ажиллагааны хамгийн чухал үнэт зүйл билээ.

Ө.Батзориг захирал маань 1999 онд тус компанид жинхэлж ажилтан болсноос хойш 26 жил болжээ. Энэ хугацаанд Бридж корпорац нь Монгол улсын үндэсний ТОП 50, 150 компанид 7 жил дараалан шалгарч, 2003 онд Монгол улсын Шилдгийн Шилдэг компаниар шалгарч байсан зэрэг амжилтууд зах зухаасаа түүхэн хуудаснаа дурайж байна.

Эдгээр амжилт нь Ө.Батзориг, Ц.Өлзийсүх, Б.Лхамсүрэн, Б.Баасансүрэн, А.Булган нарын туршлагатай ажилтнууд, түүнчлэн үе үеийн удирдлага, нийт хамт олны идэвх зүтгэлтэй шууд холбоотой. Залуу, мөн дунд үеийн ажилтнууд маань эдгээр туршлагатай ахмад ажилтнуудаас хэрхэн сэтгэл гаргаж ажлыг бүтээх, түүнчлэн хэрхэн бусдынхаа болон харилцагч,хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ ИТГЭЛ-ийг олдог,даадаг туршлагыг суралцах боломжтой. Хүний нийгэмд хамгийн чухал, хүчирхэг бөгөөд үнэ цэнтэй зүйл нь Бусдын итгэлийг даах юм. Ө.Батзориг захирал маань сэтгэлтэй, туршлагатай, хариуцлагатай, мэдрэмжтэй энэ салбарын сайн менежер болон төлөвшсөн. Тэрээр компанийнхаа үндсэн зорилго, зорилтыг сайн хэрэгжүүлэхээс гадна компанийнхаа дараагийн үеийг бэлтгэхэд чармайн ажиллаж байна.

Ингээд энэ улирлын Best Content-ийг бүтээсэн, Ирээдүйн influencer-ээр шалгарсан, түүнчлэн энэхүү шалгаруулалтад нэр болон бүтээл нь дэвшсэн ажилтнууддаа амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Сайн Үйлс Бүхэн Дэлгэрэн Хөгжих Болтугай!

Хүндэтгэсэн, Бридж Корпорацын БУМГ, ЕУХНГ, УБ хот, 03.04.2025

Нийтлэх хуваалцах: