Search
Close this search box.

САЙН МЭДЭЭ – Бридж корпорацын зарим бүтцэд өөрчлөлт хийлээ.

Өнөөдөр ТУЗ, корпорацын толгой компани Бридж ХХК, мөн Бридж Моторсын захирлуудын хамтын шийдвэрээр Бридж моторс ХХК-ийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бямбасүрэнг Бридж ХХК-ийн Бизнесийн удирдлага, маркетинг (БУМГ)-ийн орлогч захирал бөгөөд, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар, Бридж моторс ХХК-ийн ахлах менежер Г.Батцогтод Худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргын ажлыг түр хариуцуулах шийдвэрийг гаргаснаа хамт олондоо танилцууллаа.

ТУЗ-ийн дарга Д.Ганхуяг өнөөдөр дэлхийн хэмжээнд “Короногийн дараах олон улсын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд энхтайваныг хамгаалан бэхжүүлэх, мөн НҮБ-ийн тогтвортой хөгжлийн зорилтуудын нэг болох ковидоос үүдэлтэй ядуурлыг хамрах хүрээг багасгахад олон улсын хэмжээнд нийт иргэд хооронд, ялангуяа хувийн хэвшлийн бизнес эрхлэгч компаниуд хоорондын харилцааны хөгжил нэн чухлаар тавигдах болсон ба үүнийг Шинэ Хөрөнгөтний нийгэм” хэмээн тодорхойлох болсныг тэмдэглэсэн юм. Ковидийн дараагаас улмаар 2023 онд олон улсын хэмжээнд улс төр, эдийн засаг, бизнесийн харилцаанд идэвхтэй санаачлагад суурилсан сэргэлт эрчимтэй явагдаж байна. Энэ үед Б.Бямбасүрэн дарга маань хамт олныхоо дэмжлэг, итгэлээр корпорацын хэмжээний чухал албан тушаалд томилогдож байна. Түүнд өөрийгөө болон компаниа хөгжүүлэх их үйлсэд нь амжилт хүсье! Ахлах менежер Г.Батцогт маань тодорхой түвшний япон боловсролтой залуу хүн билээ. Япончуудын хөгжлийн нууц нь багийн менежментэндээ байдаг гэдэг. Иймд компанийхаа 30 гаруй жилийн түүхээс улбаатай бусдынхаа туршлагаас суралцах, хүндэтгэж байж хүндэтгүүлэх, асуудлыг багаараа шийдвэрлэх, ачааг хамтдаа үүрдэг шилдэг менежментийг сайтар судлан ажилдаа хурдацтай нэвтрүүлэн Do my best ( Давс хийвэл уустал, Ажил хийвэл дуустал) зарчмаар ажиллан өндөр амжилт гаргахыг хүслээ!

Шинэ ажилд томилогдсон Б.Бямбасүрэн, Г.Батцогт нарт хамт олныхоо өмнөөс ажил үйлсэд нь амжилт хүсч, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

ЕУХНГазар, УБ хот, 2023.11.10

Нийтлэх хуваалцах: