Тус корпорац нь компани, байгууллага, улсын хөгжлийн хамгийн гол хүчин зүйл нь “Хүний Хөгжил” гэсэн үзэл санааг баримталж үйл ажиллагаа явуулдаг. Иймээс ажилтнуудынхаа ур чадварын хөгжлийг олон улсын дундаж түвшинд хүргэх гэсэн үнэт зүйлийнхээ зорилтын хүрээнд ажилтнуудынхаа ур чадварын хөгжлийг дэмжих, компанийнхаа бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Шинэ санал, санаачилга гаргасан ажилтан” болон “Бүтээлч ажилтан”-уудыг шалгаруулан урамшуулах журмыг мөрдөн ажилладаг.

Хамгийн сайн менежмент бол ажилтнууддаа өгөх урам, түүнчлэн сайн менежменттэй хамт олноос шинэ санал, санаачилга, бүтээлч ажил, мөн инновацын шинэ санаачилгууд байгалиараа тасралтгүй урган гарч байдаг билээ. ЕУХНХ-ийн дарга Р.Дуламсүрэн нь тус корпорацын үзэл баримтлалын Сэтгэл-Зүтгэл-Итгэл гэсэн 3 тулгуурт зарчмын агуулгыг сайтар ойлгон, эрхэмлэн ажилладаг. Тэрээр ажилтнуудынхаа ур чадварыг дэмжин хөгжүүлэх, цалин урамшууллын тогтолцоог боловсронгуй болгож шинэчлэх, ажлын бүтээмжийг сайжруулах, үр дүнд нийцсэн хүний нөөцийн шударга сайн үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэх судалгаа хийх, ажилтнуудаа жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах ажлыг чанартай сайн зохион байгуулах зэргээр идэвх санаачилгатай, хариуцлагатай, манлайлалтай ажилладаг ажилтан юм. Иймд энэ удаад хамт олноос нь гарсан саналд үндэслэн ЕУХНХ-ийн дарга Р.Дуламсүрэнг тус корпорацын 4 сарын “Бүтээлч Ажилтан”-аар шалгаруулсан байна.
Мөн Корпорацын хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг таниулах, хэрэгжилтийг сайжруулахтай холбогдуулж нийт ажилтнуудынхаа дунд явуулсан тэмцээн уралдаан, бүтээгдэхүүнийг сурталчлах контентын шинэ санаа зэрэг шинэ санал, санаачилгуудыг гаргаж идэвх зүтгэлтэй ажилласан Навитас фанд ХХК-ийн ерөнхий санхүүч Б.Лхагважаргал, Хүний нөөцийн менежер Б.Аззаяа нарыг Шинэ санал, санаачилгыг шалгаруулах журмын дагуу шалгаруулж урамшууллаа.

Бусдын сайн үйлсээр бахархаж чаддаг байх нь хүний хамгийн сайн чанар билээ. Иймд ЕУХНХ-ийн дарга Р.Дуламсүрэнд болон бусад ажилтнууддаа эрүүл энх, аз жаргал, цаашдын ажил амьдралд инээд баясал, амжилтын дээдийг хүсэн ерөөе!
Бридж корпорац, ЕУХНГазар
УБ хот, 2025.05.02

