Search
Close this search box.

САЙН МЭДЭЭ: Бридж Корпорац нь ажилтнуудынхаа эрүүл мэнд, зөв амьдралын хэв маягт зориулж мини фитнес төвийг нээлээ.

Бридж Корпорацын толгой компани болох Бридж ХХК-ийн ЕУХНГазрын захирал Ч.Түмэнбаяр тус корпорацын ТУЗ-ийн дарга Д.Ганхуягийн санаачилгаар намрын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн энэ өдөр ажилтнуудынхаа эрүүл мэнд, зөв амьдралын хэв маягт зориулж фитнес, иога, ширээний теннис, усанд орох өрөөнүүд бүхий Мини Фитнес Төвийг нээж байгаагаа мэдээлэв.

Монголчууд бидэнд “Эрүүл биед саруул ухаан оршино” гэсэн сайн сургаал бий!

Биеийн хүч, биеийн хөгжил сайн байснаар Оюуны чадавх тэр хэмжээгээр нэмэгддэг нь тодорхой болсон ойлголт юм.

Тус корпорацын ажилтнууд нь “өглөө бүр, өдөр бүр орчин тойрныхоо эд зүйлс, юмс үзэгдэлтэй зохистой харьцаж, багийн гишүүдээ чин сэтгэлээсээ хүндэтгэн, нүүр дүүрэн инээмсэглэн ТАЛАРХАЛ илэрхийлж чадсанаар л ГЭРЭЛ ГЭГЭЭ ЦАЦАРСАН ажлын орчныг бүрдүүлнэ” гэсэн үнэт зүйлийг баримталдаг.

Энэхүү Мини Фитнес Төв нь Манай хамт олны ГЭРЭЛ ГЭГЭЭ ЦАЦАРСАН ажлын орчныг бүрдүүлэх, Илүү гэгээлэг ирээдүйн төлөө- Сайн компаниа хөгжүүлье!” гэсэн зорилтуудаа хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой байна гэдэгт найдаж байгаагаа ТУЗ-ийн дарга Д.Ганхуяг тэмдэглэсэн юм.

Орчин үед дэлхий даяараа идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх ялангуяа фитнесийн олон төрлөөр хичээллэх хүмүүсийн тоо эрс нэмэгдсээр байна!

Спортоор идэвхтэй хичээллэснээр бидний бие махбод, түүнчлэн оюун санааны байдалд тустай “аз жаргалын гормон” хэмээх “эндорфин”-ийг илүү ихээр ялгаруулдаг.

Та бүхэн 7 хоногт 3-4 удаа дасгал хөдөлгөөн тухайлбал фитнес хийснээр биеийн хүч 20 гаруй %-иар нэмэгдэж, стресс ядаргаа 65 орчим %-иар тайлагдана.

Эрчимтэй дасгал хөдөлгөөн ялангуяа фитнесийн тэсвэр тэвчээрийн дасгалыг хийснээр зүрхний булчингийн цусан хангамж, бодисын солилцоо сайжирч өвчин үүсэхээс урьдчилан сэргийлдэг байна. Мөн тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр таны өөртөө итгэх итгэл, нойр авалт мөн ой тогтоолт зэрэг үйлдлүүд илт сайжирдаг байна.

Хамгийн чухал нь дасгал хөдөлгөөний сайн дадал, зуршил тогтсон хүний мэдрэмж, бүтээлч сэтгэхүй, бүтээмж нь дасгал хөдөлгөөн хийдэггүй хүнээс дахин илүү байдаг нь судалгаагаар нотлогджээ.

Иймд Корпорацын нийт ажилтнууддаа эрүүл, аз жаргалтай, бүтээмж өндөртэй, эрч хүчтэй амьдралын төлөө Мини Фитнесс Төвөө тогтмол, зөв зохистой ашиглахыг уриалж байна!

Сайн Үйлс Бүхэн Дэлгэрэн Хөгжих Болтугай!

УБ хот, 2024.08.05

Нийтлэх хуваалцах: