

Б.Лхамсүрэн нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 1983-1993 онд Улаанбаатар хотын 10 жилийн 14 дүгээр дунд сургууль, 1993-1997 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Банк, санхүүч эдийн засагт мэргэжлээр, 2004-2008 онд Монгол Улсын их сургуулийн Бизнесийн удирдлагын магистрын зэргээр А үнэлгээтэй амжилттай суралцан төгссөн. Тэрээр 1996 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд тасралтгүй 27 жил Бридж корпорацын толгой болон охин компанийн Санхүү бүртгэл удирдлагын газарт ерөнхий нягтлан бодогч, ерөнхий санхүү хариуцсан дэд захиралаар ажиллаж байна.


1996 оноос хойш 27 жил тасралтгүй ажиллаж, байгууллагынхаа санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажлыг хариуцлагатай, амжилттай гүйцэтгэж байгаа юм. Бридж корпорацын тууштай, шударга, бүтээлч, шилдэг менежерүүдийн нэг ажилдаа сэтгэлээ гаргаж ажилладаг СУБГ-ын захирал Б.Лхамсүрэн танд Бридж Хамт олны зүгээс халуун баяр хүргэж, эрүүл энх, амар түвшин, аз жаргал, амжилтын дээд, инээд баясал гээд энэ хорвоогийн гэгээлэг бүхнийг хүсэн ерөөе!

Бридж корпорацын хамт олноос
2025.07.09 УБ хот

