Search
Close this search box.

Хамтдаа туулсан 34 жилийн ойн баяр, шинэ жилийн баярын мэнд хүргэе!

1991 оноос өнөөг хүртэл 34 жилийн хугацаанд бидний амжилт, бүтээлтэй хамт байсан Үйлчлүүлэгч, Хэрэглэгч, Харилцагч нартаа Шинэ жилийн баярын мэндийг хүргэе!

          Бридж корпорац шинэ жилийн баяраа 2025 оны 12 дугаар сарын 20-ны бямба гарагт нийт ажилтанууд, хамт олноороо тэмдэглэж мартагдашгүй нэгэн оройг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.

    2025 онд тус корпорацын хэмжээнд толгой компани Бридж ХХК нь борлуулалт, ашгийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна. Мөн Санхүүгийн салбарын Навитас Фанд ББСБ ХХК нь борлуулалт, ашгийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлснээс гадна, корпорацын компаниуд дотроо хамгийн өндөр өсөлттэй компаниар шалгарлаа.

Түүнчлэн Бридж моторс ХХК, Нэкст женерэйшн Хеалт ХХК, Фарм фүтүро ХХК, Түүлс Консалтинг ХХК зэрэг компаниуд борлуулалтын төлөвлөгөөгөө биелүүлж амжилттай ажиллаа.

   Энэхүү ажил үйлсийн амжилт нь корпорацын нийт ажилтнууд, түүнчлэн үйлчлүүлэгч, худалдан авагч, хэрэглэгч, харилцагч та бүхний маань хамтын зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүн юм.

Шинэ жилийн баярын үеэр ирэх жилийнхээ илүү их амжилтыг билэгдэн ерөөж ирэх 2026 оныг ӨСӨЛТ-ийн жилээр зарлаж, энэ онд амжилт гаргасан ажилтнуудаа шагнан урамшуулж алдаршууллаа.

Бридж Корпорацын 2025 оны “Хөдөлмөрийн Аварга”-аар корпорацын охин компани Монгол зүрх сэтгэл ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхбаатар шалгарч гэр бүлээрээ аялах 20,000,000 төгрөгийн эрхийн бичгээр шагнагдлаа. Ж.Энхбаатар нь 12 дахь жилдээ тус корпорацид ажиллаж байгаа сэтгэлтэй, туршлагатай, бүтээмж өндөртэй ажилтануудын нэг юм.

Бизнесийн удирлага маркетингийн газрын захирал Н.Бямбадорж Бридж корпорацын “Оны шилдэг менежер”-ээр шалгарлаа. Мөн өндөр бүтээмж, үр бүтээлтэй ажилласан бусад олон ажилтнууд маань компанийн болон салбарын шилдэг тэргүүний ажилтнаар шагнагдлаа.

Өнөөдөр буюу 2025 оны 12 сарын 26-нд Бридж корпорац үүсгэн байгуулагдсаны 34 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Нийт Ажилтанууд, Үйлчлүүлэгч, Худалдан авагч болон Харилцагч Та бүхэндээ Бридж Корпорац Үүсгэн Байгуулагдсаны 34 жилийн Ойн Өдрийн Баярын Мэндийг хүргэе!  

Ерөнхий удирдлага хүний нөөцийн газар

2025 оны 12-аар сарын 26-ны өдөр

 

Нийтлэх хуваалцах: