Бридж корпораци нь АНУ, Европын зах зээлд накладны үйлдвэрлэлээр тэргүүлэгч BOSCH, TRW зэрэг томоохон компаниудад бүтээгдэхүүн нийлүүлдэг ЮШИН холдинг групп компанийн накладыг Монгол улсын зах зээлд анх удаа нийлүүлж эхэллээ.
Тус компани нь 1992 онд үүсгэн байгуулагдсан, 30 жилийн турш автомашины тоормосны эд анги болон бусад сэлбэг үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тайвань, Малайз, БНХАУ улсад үйлдвэртэй, Тоёота, Женерал моторс, Волкесваген, Ниссан, Форд, Сузуки, Хонда, Хюндай зэрэг автомашин үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний нийлүүлэлт хийдэг томоохон OEM (ORGINAL EQUIPMENT MANUFACTURER: оргинал бүтээгдэхүүн, эд анги үйлдвэрлэгч) үйлвэрлэгчдийн нэг болно.
ЮШИН ГРУППЫН АМЖИЛТ
- ISO14001- Байгаль орчны менежментийн гэрчилгээтэй;
- Герман улсын BOSCH компанийн “Хэмнэлттэй үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэгч”- “BOSCH Lean production project” awards шагналтай,
- Малайз улсын засгийн газрын стандарт Аж үйлдвэрийн судалгааны хүрээлэнгийн SIRIM гэрчилгээтэй,
- Накладны үйлдвэрлэлийн хэмжээ, чанараар тэргүүлэгч дэлхийд тэргүүлэгч BOSCH /Герман/, TRW /АНУ/ брэндын бүтээгдэхүүний ханган нийлүүлэгчийн гэрчилгээтэй.
ЮШИН НАКЛАДНЫ ДАВУУ ТАЛ
- Үндсэн технологи нь Япон улсын технологи бөгөөд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн материал болох хар тугалга, металлын орцгүй NAO (Non asbestos organic), керамик материалаар хийгдсэн. 500хэм хүртэл дулаанд тэсвэртэй, цахилгаан, соронзон гүйдлийг дамжуулдаггүй, цохилт шингээх өндөр чавартай арамид эслэг буюу өндөр технологийн нийлэг материалын орцтой.
- Хүний биед сөрөг нөлөөгүй;
- Байгаль орчинд ээлтэй;
- Дуу чимээ гаргахгүй;
- Тоосжилт болон тортог бага;
- Тоормосны дискэнд гэмтэлгүй учруулдаггүй;
- Өндөр температурт (600 ° C хүртэл) ажиллах;
- Халтиргаатай нөхцөлд ч зууралт сайтай гэх мэт олон давуу талуудтай юм.