Search
Close this search box.

Нийт Хэрэглэгч, Ажилтанууд, Харилцагч нартаа Бридж Корпораци Үүсгэн Байгуулагдсаны 31 жилийн Ойн Өдрийн Баярын Мэндийг Хүргэе! СУБГ-ын захирал Б.Лхамсүрэн Бридж корпорацын 2022 оны “Хөдөлмөрийн Аварга”-аар шалгарч Япон улсад гэр бүлээрээ амрах эрхийн бичгээр шагнагдав.

2022 оны 12 дугаар сарын 23-ны баасан гаригт Бридж корпорацийн хамт олон 2022 оны ажлаа дүгнэх, 2023 оноо угтах Шинэ Жилийн арга хэмжээгээ Blue Sky Tower-ийн 23 давхарт амжилттай тэмдэглэв. 2022 оны тухайд олон улсын тээвэр ложистикт түгжрэл үүссэн, тээврийн зардал 2-3 дахин нэмэгдсэн, төгрөгийн ханш 20%-иар унасан, байсхийгээд хилийн боомт хаагддаг зэрэг хүндрэлүүд гарч байсан ч тус корпорацийн толгой компани болох Бридж ХХК, охин компани болох Бридж Моторс ХХК, Нэкст Женерейшн Хеалт ХХК зэрэг компаниуд борлуулалтын төлөвлөгөөгөө 100-иас дээш хувиар давуулан биелүүлжээ.


Энэ амжилт нь үйлчлүүлэгч, худалдан авагч, компанийн ажилтанууд, харилцагч нарын маань хамтын зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүн байв.
Энэ үеэр манай хамт олон оны шилдгүүдээ шалгарууллаа.

Корпорацийн 2022 оны Хөдөлмөрийн Аваргаар санхүү хариуцсан дэд захирал, СУБГазрын захирал Б.Лхамсүрэн шалгарч Япон улсад гэр бүлээрээ амрах эрхийн бичгээр шагнагдав.
Б.Лхамсүрэн нь 26 дахь жилдээ тус корпорацид ажиллаж байгаа ууган ажилтнуудын нэг бөгөөд 2022 онд өртөг зардлыг хэмнэх, бүтээмж болон орлогыг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшны огцом уналтаас үүссэн алдагдлыг бууруулах зэрэг чиглэлд хамгийн үр дүнтэй ажилласаныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хамт олон нь тодорхойлсон байна.


Энэ Шинэ Жилийн арга хэмжээний онцлог нь корпорацийн толгой, охин, мөн холбоотой компаниудын авъяаслаг ажилтнууд маань өөрсдөө урлагын арга хэмжээгээ бэлдсэн нь ихэд сонирхолтой байв. Эндээс хэмнэсэн зардлаараа оны шилдгүүдээ шагнаж урамшуулсан байна.

Мөн өнөөдөр буюу 2022 оны 12 сарын 26-нд Бридж корпораци үүсгэн байгуулагдсаны 31 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Нийт Хэрэглэгч, Ажилтанууд, Харилцагч нартаа Бридж Корпораци Үүсгэн Байгуулагдсаны 31 жилийн Ойн Өдрийн Баярын Мэндийг Хүргэе!

Сайн Үйлс Бүхэн Дэлгэрэн Хөгжих Болтугай !

Ерөнхий удирлага хүний нөөцийн газар

2022 оны 12-аар сарын 26-ны өдөр

Нийтлэх хуваалцах: