Search
Close this search box.

Бридж корпорац бүтцийн өөрчлөлт хийлээ.

Өнөөдөр Бридж корпорац ТУЗ-ийн шийдвэрээр Бридж ХХК-ийн БУМГ-ын захирал Н.Батбаярыг   Бридж Моторс ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар томиллоо. Мөн Бридж корпорацын гүйцэтгэх захирал Ө.Батзоригийг Бридж Моторс ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр, Бридж ХХК-ийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Т.Батцэцэгийг Бизнесийн Удирдлага Маркетингийн Газрын захирлаар тус тус томиллоо.

Бридж Моторс ХХК нь 2019 онд байгуулагдсан гадаад худалдаа, авто  машины нийтлэг сэлбэг болон тоноглолын худалдаа, автомашины засвар үйлчилгээ зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг Бридж корпорацын охин компани юм.

Бридж ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Ганхуяг Н.Батбаяр нь 1990 онд төрсөн, манай хамт олны залуучуудын төлөөлөл. Өнгөрсөн хугацаанд гайгүй боломжийн ажилласан. Толгой компанийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг бид хоёр өнгөрсөн хугацаанд Н.Батбаярыг уг нь нэлээд сайн ташуурдаж өгсөн. Ямар ч байсан 50 орчим хувьтай гүйцэлдсэн байх. Бүрэн гүйцэлдэхэд цаг хугацаа хэрэгтэй. Захирал, түүнчлэн дарга хүнд манлайлах ур чадвар нэн чухал. Хамт олноо үг, үйлдэл, үйл ажиллагаагаараа манлайлах нь хамгийн зөв байх болно. Мөн тэвчээртэй сууж сурах, их унших хэрэгтэй.

Тус корпорац 30 жилийн дараа Үзэл баримтлалаа боловсронгуй болгож сайжрууллаа. Иймээс хамт олноороо бүгдээрээ хэлэлцэж, хамт олны дийлэнх олонхын саналаар зөвшөөрөгдсөн Үзэл баримтлал, түүнчлэн хамт олныг нэгэн чигт залах Үнэт зүйл хэмээх үзэл санаанд үндэслэж удирдана гэдэг бол том боломж юм.

Ө.Батзориг захирал энэ компанийн ТУЗ-д нь орж, энэ компанийг дээрээс нь харж ажиллана. Ө.Батзориг захирал бол гүйцэлдсэн менежер хүн. Тэрээр сайн Communicator( HoRenCo)юм. Гүйцэтгэлийн хяналтыг л бол тавьсан шиг тавьдаг. Итгэл даах чанар, чадвар сайтай. Т.Батцэцэг дарга маань хуучин ажилдаа эргэн ирлээ.

Түүнчлэн манай корпорацын бүх залууст захирал болох боломж байгааг тайлбарлаж амжилт хүслээ.

Шинэ ажилд томилогдсон бүх ажилтнууддаа ажлын амжилт хүсэж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Ерөнхий Удирдлага Хүний Нөөцийн Газар

2022.12.01

Нийтлэх хуваалцах: