Search
Close this search box.

Бүтээлч ажилтан

Бридж корпораци нь ажилтнуудынхаа ур чадварыг хөгжүүлэх болон компанийнхаа бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор  хариуцсан ажлаа өндөр үр дүнтэй хэрэгжүүлсэн ажилтнаа “Бүтээлч ажилтан”-аар шалгаруулж сэтгэлийн урам өгдөг уламжлалттай билээ.  

Бридж Корпораци нь 2021-2022 онд Сузуки машины засвар үйлчилгээний төв, 70 гаруй машины гаалийн баталгаат болон дулаан зогсоол, 140 тонны хүчин чадалтай орчин үеийн тоног төхөөрөмж бүхий автомат удирдлагатай хөлдөөгч, хөргүүр, агуулах, ЖДҮ эрхлэгчдэд зориулсан конторын болон үйлчилгээ явуулах байр зэрэг нийт 8490 м2 талбайтай цогцолбор барилга байгууламжийг ашиглалтад орууллаа.

 

Энэхүү цогцолбор барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах, улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг захиалагчийн төлөөлөн хариуцаж, амжилттай сайн зохион байгуулж ажилласан Бридж Корпорацийн Судалгаа, төлөвлөлт, шийдлийн газрын захирал Б.Батжаргалыг  Корпорацийн 11 сарын бүтээлч ажилтнаар шалгаруулав.

Б.Батжаргал захиралдаа эрүүл энх, аз жаргал, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

Ерөнхий Удирдлага Хүний Нөөцийн Газар

Нийтлэх хуваалцах: