Search
Close this search box.

Сузуки Автомашины Засвар Үйлчилгээний Шинэ Төв Нээгдлээ.

Сузуки автомашины хэрэглэгчид Та бүхэн Сузуки шинэ төвөөр тав тухтай үйлчлүүлнэ үү.

    Бридж корпорац нь Япон улсын Сузуки корпорацын албан ёсны дистрибьютерээр 24 дэх жилдээ ажиллаж байна. Тус корпорац нь Монгол улсынхаа хэрэглэгчдэд Сузуки автомашиныг худалдан борлуулахын сацуу чанартай, найдвартай засвар, үйлчилгээг үзүүлэхийг зорьж ажилладаг.

Энэ удаад тус корпорац нь Сузуки автомашины хэрэглэгчдэдээ чанартай, найдвартай, хурдацтай оношилгоо, засвар, үйлчилгээг үзүүлэх зорилгоор орчин үеийн тоног төхөөрөмжөөр  иж бүрэн тоноглогдсон тав тухтай, өмнөх төвөөсөө 3 дахин илүү хүчин чадалтай “Сузуки шинэ төв”-ийг ашиглалтад орууллаа.

Шинэ барилга байгууламж нь нийт 8490 м2 талбайтай бөгөөд энд Сузуки төвөөс гадна 70 гаруй машины гаалийн баталгаат агуулах болон дулаан зогсоол, 150 тонны хүчин чадалтай орчин үеийн тоног төхөөрөмж бүхий автомат удирдлагатай хөлдөөгч, хөргүүрийн агуулахтай мах махан бүтээгдэхүүн худалдаалах Farm Futuro компанийн “ГУНА” төв, Нэкст Женерешн Хеалт компанийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдаалах “Цахилдаг” бөөний төв болон бусад ЖДҮ эрхлэгчдэд үйл ажиллагаа явуулах юм. Энэ байгууламж ашиглалтад орсноор 30 гаруй ажлын байр шинээр бий болно.

Уг барилга байгууламжийн зураг төсөл зохиогчоор Эрчим төсөл ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр Мирамакс ХХК, зоорины байгууламжийн гүйцэтгэгчээр Термо тех ХХК зэрэг компаниуд ажилласан байна.

Сузуки гэхээр манай хэрэглэгчид ЗААН ЖИМНИ-гээр нь андахгүй сайн мэднэ. Сузуки Жимни-гийн хамгийн сүүлийн загвар нь 2018 оны 9-ээр сард гарсан бөгөөд дэлхийд тренд(хандлага) болж байгаа “хэрэггүй зүйлд зардал гаргахгүй, стресс багатай  МИНИМАЛ буюу УХААЛАГ амьдралын хэв маягт яв цав нийцсэн, ялангуяа ”Хот Хөдөөгийн Хосолмол Хэрэглээнд Бүрэн Нийцсэн ” автомашин гэдгээрээ одоо ч гэсэн дэлхийн зах зээл дээр эрэлт өндөртэй байна.

Монголын зах зээлд ч өндөр эрэлттэй байгаагаас гадна сүүлийн үед “Монгол Өрх Бүрийн Хэрэглээ” болж эрэлт нь эрс өссөөр байна.

Иймээс тус корпорац нь хэрэглэгчдийнхээ автомашинд  чанартай, найдвартай, ая тухтай, хурдан шуурхай оношилгоо, засвар,  үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Сузуки Шинэ Төв”-ийг 1.3 жилийн хугацаанд барьж нээлтээ хийлээ!

Эрхэм Хэрэглэгч Та Бүхнийг Тав Тухтай Үйлчлүүлэхийг Урьж байна!

Бридж Корпорац Бизнесийн Удирдлага Маркетингийн Газар

Нийтлэх хуваалцах: