Search
Close this search box.

Ухаалаг хэрэглэгч таны сонголт СҮЗҮКИ ЖИМНИ таны болон танай гэр бүлийн зардлыг хэмнэж хуримтлалыг нэмэгдүүлнэ 

Бридж корпораци нь 1991 онд байгуулагдсанаасаа хойш “Тусгаар тогтносон улс нь үндэснийхээ соёл, ахуй, уламжлал, ёс заншилдаа үндэслэн хөгжих нь тухайн орны аюулгүй байдал, ондоошил болон өрсөлдөх чадварт хамгийн чухал нөлөөтэй гэсэн үзэл бодлоор жигүүрлэн Үндэсний бөхийн спортыг дэмжиж ирсэн билээ.

Түүнчлэн Бридж корпораци нь Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран 2020 оноос эхлэн Үндэсний их баяр наадмын xүчит бөхийн барилдааны ДОЛОО-гийн даваанд тунан барилдан давж “Шинээр заан цолны болзол хангасан” хүчит бөхийг СҮЗҮКИ ЖИМНИ автомашинаар байлж ирсэн билээ.

Иймд Тулгар Төрийн 2231, Их Монгол улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн баяр наадмын Үндэсний их баяр наадмын xүчит бөхийн барилдааны ДОЛОО-гийн даваанд тунан барилдан давж “Шинээр заан цолны болзол хангасан” Завхан Аймгийн Яруу сумын харьяат Мөнхтөрийн ЛХАГВАГЭРЭЛ-д СҮЗҮКИ ЗААН ЖИМНИ автомашиныг бай шагнал болгон гардуулан өгөх ёслолын ажиллагааг 2022.08.15-ны өдөр зохион байгууллаа.

2018 онд зах зээл дээр худалдаалагдаж эхэлсэн СҮЗҮКИ ЖИМНИ нь “Хот хөдөөгийн хосолмол хэрэглээнд хамгийн тохиромжтой” авто машин гэдгээрээ алдаршиж ,орчин үеийн МИНИМАЛИСТ буюу хэрэггүй зүйлд илүү зардал гаргахгүй гэсэн үзэлтэй Ухаалаг Хэрэглэгчидийн олон улсын зах зээл дээр эрэлт өндөртэй байна. СҮЗҮКИ ЖИМНИ нь Өмнөд Америкийн Чили Улс дахь Охос дель Саладо уулын ноён оргил 6688м-ийн өндөрт гарснаар дэлхийн дээд амжилтыг тогтоож, Геннисийн номонд бичигдсэн цорын ганц автомашин билээ.

Нийтлэх хуваалцах: