Search
Close this search box.

Шинэ Сүзүки ЖИМНИ автомашины Азийн зах зээл дэх анхны нээлт Монгол Улсад боллоо

Бридж корпораци нь Япон улсын Сүзүки мотор корпорацийн Сүзүки брэндийн автомашины албан ёсны дистрибьютерээр 20 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Сүзүки Жимни “Бөт бөхийн оргил, Бодит хэмнэлтийн гайхамшиг”, “Бартаат замын баатар, бодит хэмнэлтийн гайхамшиг”   гэсэн уриагаар Монголын зах зээлд танигдаж, хэрэглэгчдийн тусмаа ухаалаг хэрэглэгчдийн найдвартай хүлэг болсон. 100 гаруй жилийн түүхтэй  Япон улсын Сүзүки мотор корпорацид үйлдвэрлэгддэг Сүзүки  Жимни хэмээх уг автомашин нь үйлдвэрлэгдэж эхэлснээсээ хойш хагас зуун жилийг ардаа орхижээ. Тус авто машины   4-р үеийн шинэ загварыг Монголын зах зээлд нийлүүлж эхэллээ.

Сүзүки Жимни нь 6688м-ийн өндөрт гарснаар дэлхийн дээд амжилтыг тогтоож,  Геннисийн номонд бүртгэгдсэн байдаг. Түүнчлэн Жимни нь үнийн хувьд том оврын тансаг автомашинаас 4-5 дахин хямд, ашиглалтын зардлын хувьд 3-4 дахин бага, (цас, шавар, ус, хад чулуу зэрэг) бартаат замыг туулах чадвар, шатахуун зарцуулалт, бат бөхийн тухайд хамгийн өндөр өрсөлдөх чадварын үзүүлэлттэй машин юм.

Нийтлэх хуваалцах: