Search
Close this search box.

Эргэн дурсахад

Бридж корпорацийн ТУЗ-ийн дарга, Монгол-Японы Парламентын бүлгийн дарга асан, УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг Япон улсын Засгийн газраас 2016 оны 11 сарын 8-ны өдөр Эзэн хааны нэрэмжит “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн од” зэрэглэлийн одонгоор шагнагдаж Япон улсын эзэн хааны ордонд Япон улсын эзэн хаан болон Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ-аас уг одонг гардан авч байжээ.

Д.Ганхуяг нь Монгол-Японы Парламентын бүлгийн даргаар 2004-2010 он, 2014-2016 онд 10 жил ажиллаж Монгол-Японы харилцааг улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг салбарт өндөр түвшинд хүрч хөгжихөд идэвх санаачилгатай, үр дүнтэй ажилласан гэдэг. Түүнчлэн Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэгийг үүсгэн байгуулахад гар бие оролцож, 12 жил тэргүүнээр ажиллан Японд сургууль төгсөгчид хоорондын харилцааг хөгжүүлэхэд зэргээр идэвхтэй ажилласан.

Түүнийг Монгол-Японы Парламентын бүлгийн даргаар ажиллаж байх хугацаанд тус бүлгийн гишүүд Хөшигийн хөндийн олон улсын зангилаа нисэх буудлын төсөл, Жижиг, дунд үйлдвэрт зориулсан хоёр шаттай зээл, Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр(эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр), АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг барих төсөл зэргийг санаачилсан бөгөөд эдгээр төслүүд өнөөдөр бодитоор хэрэгжиж үр дүнгээ өгч байна.

Энэхүү түүхэн үйл явдлын 6 жилийг тохиолдуулан Бридж ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Ганхуягтаа хамт олных нь зүгээс цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэж байна.

Нийтлэх хуваалцах: