100 жилийн туршлагатай Япон улсын Сүзүки Мотор корпорац нь алдарт Жимни автомашины загвараа анх удаа 5 хаалгатай болгон шинэчилсэн ба Бридж Моторс ХХК нь Монголын зах зээлд худалдаалахаар 1-р сарын 11-ний өдөр Сүзүки засварын төв дээр албан ёсны нээлтээ хийлээ.
Монголын ууган компаниудын нэг болох Бридж корпорац нь Япон улсын Сүзүки мотор корпорацийн Сүзүки брэндийн автомашины Монгол улс дахь албан ёсны дистрибьютерээр 24 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Сүзүки мотор корпорацын үйлдвэрлэдэг Жимни загвар нь 1970 онд анх зохион бүтээгдсэн, 53 жилийн түүхтэй автомашин билээ. Уг автомашин нь 4 дугуйн хөтлөгчтэй тул цас, шавар, ус, хад чулуу зэрэг бартаат замыг туулах онцгой чадвартай, ашиглалтын зардлын хувьд том оврын, тансаг жийп автомашинаас 3-4 дахин бага, хамгийн авсаархан хийцтэй, бат бөхийн тухайд бол өрсөлдөх чадвар хамгийн өндөр зэрэг онцлог чанаруудаараа дэлхийн зах зээл бусад машинуудаас ялгардаг цорын ганц автомашин юм.
Харин энэ удаад дэлхий дахины олон сая хэрэглэгчдийн хүсэлтэд нийцүүлэн, Сүзүки Мотор корпораци нь Жимнигийн загвараа анх удаа 5 хаалгатай болгон шинэчилсэн ба 1-р сарын 11-ний өдөр ийнхүү Монгол улсын зах зээлд анхлан танилцуулсан байна. 5 хаалгатай Жимни загвар нь 3 хаалгатай жимнигийн загварын онцлог, давуу талуудыг бүрэн өвлөсөний дээр хэд хэдэн шинэчлэл хийгдсэн байна.
- 34 см-ээр урт болсоны дээр амортизатор, мөн пүршнүүдийн чанар сайжирч доргилт донсолгоо багасч, явдал нь зөөлөрсөн.
- Арын суудал сайжирч хол замд явахад ч тухтай болсон.
- Багаажны зай өмнөх загвараас 2 дахин нэмэгдсэн.
- Кроп сайжирч илүү хүчтэй болсон.
- Олон шинэ тоноглолууд нэмэгдсэн (ухрах камер, том хөгжим, 4 булангийн мэдрэгч, эвхэгддэг толь, их гэрлийн тохиргоо зэрэг)
Сүзүки корпорац нь дундаж орлоготой иргэд, гэр бүлийг зорилтот зах зээл болгож, тэдний хэрэглээнд илүү нийцүүлэх зорилгоор 5 хаалгатай Жимни-г үйлдвэрлэсэн байна. 5 хаалгатай жимни нь өөрийн ангилал дотроо үнийн хувьд харьцангуй хямд үнэтэй машинд тооцогдож байгаа юм байна.