Search
Close this search box.

ТУЗ-ийн даргын мэндчилгээ

“Бридж Корпорац”-тай хамт байгаа эрхэм таны энэ өдрийн амрыг ирье! 

Тэртээ 1991 онд хоёр нөхрийн хамтаар бизнесийн салбарт хүн, байгууллага, улс хоорондын сэтгэл оюуны харилцаа нь нэн чухал болохыг билэгдэн “Бридж” нэртэй компанийг үүсгэн байгуулж орчуулга, зуучлалын үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. 

Харин өнөөдөр худалдааны салбарт автомашин, автомашин болон хүнд машин механизмын нийтлэг сэлбэг, тоноглол, дагалдах хэрэгслийн худалдаа, оношилгоо, засвар, үйлчилгээ эрхэлж байна. Мөн эрүүл мэнд, гоо сайхан, геологи уул уурхай, мал аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, авто зам зэрэг салбаруудад олон талт үйл ажиллагаа явуулдаг корпорац болон хөгжиж байна. 

Тус компани нь ирэх 2023 онд байгуулагдсанаасаа хойших 32 дахь жилээ угтана. Аливаа байгууллагын түүхэнд 30 гаруй жил гэдэг нь тийм урт хугацаа биш ч гэсэн цаашид манай хамт олон урт, дунд хугацаанд компанийн сайн засаглалын зарчмуудыг компанийнхаа үзэл баримтлалд нэвтрүүлж, зөв хандлага, чин эрмэлзэл бүхий олон улсын түвшинд хүрсэн ур чадвар, ёс зүйтэй ажилтнуудтай хамт олныг бүрдүүлж дэлхийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг тэрхүү чанар, стандартаар нь Монгол улсынхаа хэрэглэгчдэд хүргэх замаар тэднийхээ амьжиргааны чанарыг дээшлүүлэх, импортыг орлох болон экспортын чиглэлийн үндэсний үйлдвэрийг хөгжүүлэн дэлхийн зах зээлд танигдсан брэндийг бий болгох зэрэг зорилтоо хэрэгжүүлэхийн тулд улам хурдтай, үр дүнтэй ажиллана.

2016 онд корпорацын хувьцаа эзэмшигчид болон хувьцааны хүрээнд томоохон бүтцийн өөрчлөлтийг амжилттай хийсэн. Энэ бүтцийн өөрчлөлтөөс хойших  2018-2021 оны хооронд корпорацын нийт борлуулалт 4 дахин, нийт ашиг 5 дахин өсжээ. Энэхүү Бридж корпорацын үйл ажиллагааны цар хүрээний тэлэлт, хүрсэн ололт, амжилт бүхэн нь сэтгэл, зүтгэлтэй, итгэл даах тэнхээтэй, эрч хүчтэй, авьяас чадвартай, ажилтнуудын маань нөр их хөдөлмөр, түүнчлэн хэрэглэгч, үйлчлүүлэгч, харилцагч нарын маань дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүн юм.

Бид дунд хугацаанд(5 жил) нийт борлуулалтаа 3 дахин өсгөх тоон зорилтыг хэрэгжүүлнэ. Манай хамт олон “Хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамж, ажилтнуудынхаа хүн чанар, ур чадварын хөгжилд суурилсан байгууллагынхаа бүтээмжийн бодит өсөлтөд үндэслэн тэднийхээ сэтгэл санааны болон материаллаг аз жаргалтай амьдралыг бодитой дэмжихийг нэн тэргүүнд тавьж, харилцагчдынхаа итгэл найдварыг чухалчилна. Улмаар эх орныхоо гэгээлэг ирээдүйд хувь нэмрээ оруулах, байгууллагын хөгжлийн хамгийн чухал хүчин зүйл болох шударга өрсөлдөөнд шантралгүй зүтгэгч, мохошгүй тэмцэн ялагч, хүчирхэг бизнесийг эрхлэгч, нийгмийн хариуцлагын оновчтой бодлогыг хэрэгжүүлэгч, байнга шинийг санаачлан нэвтрүүлэгч, бүс нутагтаа тэргүүлэгч компани байх” зэрэг олон талт агуулгатай үзэл баримтлалыг тунхаглаж байна.

Бид үзэл баримтлалаа “Илүү гэгээлэг ирээдүйн төлөө-Сайн компаниа хөгжүүлье!”, “Хамтын зүтгэл-өсөлтийн түлхүүр”, “Өөдрөг хандлагаар өндөр бүтээмжийн төлөө” зэрэг урианд нэгдэж хэрэгжүүлдэг. Эдгээр урианы “Хамтын зүтгэл” гэдэг нь хэрэглэгчид, компанийн ажилтнууд, харилцагчид, хувьцаа эзэмшигчид, төр ба нийгэм зэрэг бизнесийн харилцаанд оролцогчдын (stakeholder) харилцан ашигтай, өндөр бүтээмжтэй хамтын үйл ажиллагааг илэрхийлнэ. Тус компанийн удирдлагын баг нь ажилтнуудынхаа хувь хүний авьяас, ажлын ур чадвар болон өөрийгөө нээж хөгжүүлэхийг дэмжихдээ  “Growth&Virtuous cycle-Өсөлт ба Баялагийн хуваарилалтын ээлтэй циклийн” зарчмыг баримтална. Ингэснээр ажилтнууд маань “Тоолшгүй олон зорилгыг хэрэгжүүлэгч-Дэлхийн түвшний бизнесменүүд” болно. Үр дүнд нь бидний эрхэм зорилго, алсын харааны зорилтууд хэрэгжих болно.

Бид дунд хугацаанд хэрэгжүүлэх үндсэн чиглэлээ New DEAL(2026) of BRAND&New Brand хэмээн тодотгож байна. Бид үндсэн зорилго, зорилтоо хэрэгжүүлэхдээ MАРКЕТ IN-ний менежментээр үйл ажиллагаагаа байнга хурдацтай шинэчлэх, мөн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод (SDGs-suistainable development goals-17) хувь нэмрээ оруулах гэсэн хоёр үндсэн стратегийг баримталж ажиллана.

Дэлхийн хэмжээнд ковид 19-ийн дараах нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлт нь ковид 19-ийн өмнөх үеийн нийгэм, эдийн засгийн тэр байдалд цогцоороо буцна гэдэгт найдах хүмүүс цөөхөн болов уу? Ковид 19-ийн үед бүх нийтийн хорионы улмаас хүний хөдөлгөөн хязгаарлагдаж байсны нөгөө талд эдийн засаг нийгмийн бүхий л салбарт дижитал шилжилтийн явц хурдсаж, дижитал техник, технологид суурилсан үйл ажиллагаа нөлөө бүхий байр суурийг эзлэх болсон. Энэ нь манай хамт олноос бүр илүү хурдацтай, шаламгай ажиллахыг шаардаж байгааг тэмдэглэх байна. Энэ вирусийн тархалт намжиж байгаа ч дэлхийн хэмжээнд том гүрнүүдийн гео-улстөр, гео-эдийн засгийн төлөөх тэмцэл хурцдаж манай улсын ойролцоох бүс нутагт дайны байдалд хүрч олон мянган эрдэнэт хүмүүс амь насаа алдсаар байгаа нь 21-р зуунд байж боломгүй, хүчирхийлсэн, туйлын харамсалтай, харгис үйлдэл юм. Манай хамт олон байнга ардчилал, хуулийн засаглал, энх тайван, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэгч, дэмжигч байх учиртай билээ.

Эрхэм та бүхэнд хамт олныхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

ТУЗ-ийн дарга

Даваажавын Ганхуяг