Search
Close this search box.

Эрхэм Зорилго

Бидний компани олон талт үзэл баримтлалынхаа эрхэм зорилгоо доорх уриануудаар тодотгож байна.

Алсын Хараа

Бүс нутагтаа тэргүүлэгч компани байна.

Хамтын зүтгэл-өсөлтийн түлхүүр. 

Бусдаас үргэлж нэг алхам урд байх.

Үнэт зүйл

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж, ямагт  тэдний талд зогсож, тэдэнд сэтгэл татам, хамгийн чанартай, үнэ цэнтэй бүтээгдэхүүн үйлчилгээг аль болох сайн нөхцөлөөр нийлүүлнэ.

Ажилтнуудынхаа сэтгэл санааны болон материаллаг амьдралыг тодорхой шалгуурт үндэслэн нэн тэргүүнд тавьж бодитой дэмжинэ.

Харилцагчдынхаа итгэл найдварыг чухалчилна.

Ажилтан бүр өөрийн санаачилгаар өөрсдийнхөө хүн чанарын болон ур чадварын хөгжилд байнга сэтгэл, зүтгэл гаргаж “тоолшгүй олон зорилтыг хэрэгжүүлэгч-олон улсын түвшний бизнесмен” буюу мэргэжилтэн болно.

Компанийн хөгжлийн чухал хүчин зүйл болох шударга өрсөлдөөнд мохошгүй зүтгэн тэмцэж зорилтоо хэрэгжүүлэгч, байгаль орчинд ээлтэй дэвшилтэд технологи, бүтээгдэхүүний хөгжлийн судалгаанд онцгой ач холбогдол өгөгч, хүчирхэг бизнесийг эрхлэгч  компани байна.

Гадаадын улс, эх орныхоо түүх, соёл, уламжлалд хүндэтгэлтэй хандаж, Монгол улсынхаа болон гадаад улсуудын хууль дүрэм, компанийнхаа дотоод журам, бусад журмуудыг мөрдөж, компанийнхаа үйл ажиллагаагаар дамжуулан эх орныхоо, эх дэлхийнхээ илүү гэгээлэг, жаргалтай ирээдүйг бүтээлцэнэ.

Манай хамт олны багийн менежмент (удирдлагын багийн манлайлал ба PDCA) нь бусдаас үргэлж нэг алхам урд байх (хамгийн шинэ мэдээлэл болон мэдлэгийг хүртэгч)-ыг зорьж, үүний тулд BEST READER болон BEST COMMUNICATOR (HoRenSO by Japanese) болох, BEST PRACTICE (дотоодоос болон гадаадаас)-ийг хамгийн хурдацтай илрүүлэн ашиглагч, Do Му Best (ベストを尽くす、”Ажил хийвэл дуустал, Давс хийвэл уустал” буюу “миний хийсэн аливаа ажлын үр дүн нь олон улсын дундаж түвшингээс доош орохгүй байхыг хэмжүүр болгоно”) зэрэг зарчмуудыг мөрдөнө.

Бид өглөө бүр, өдөр бүр хэнд ч , юмс үзэгдэлд ч  ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ дүүрэн инээмсэглэл бүхий гэрэл гэгээ цацарсан ажлын орчныг бүрдүүлнэ.