Search
Close this search box.

Бридж ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн
2015 оны 05 дугаар сарын 25-ны
өдрийн 2015/005 тоот тогтоолын хавсралт

КОМПАНИЙН СОЁЛ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ​

КОМПАНИЙН СОЁЛ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 1.1. Бридж ХХК /цаашид “компанийн”гэх/-ийнзорилт чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ажилтнуудын баримтлах ёс зүйн зарчим, хэм хэмжээ, зан үйл,компанийн соёлыг тогтоон, Япон соёл, ёс зүйн өмнө нь тогтсон сайн зан үйлийг баяжуулж сайжруулан, боловсронгуй болгож хэвшүүлэх, дагаж мөрдөх болон ёс зүйн зөрчилтэй холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино. 

1.2. Энэхүү дүрмээр Бридж ХХК түүний охин болон хамтарсан компанийн ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх явцад мөрдөх хэм хэмжээ, түүнтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулна. 

1.3. Ажилтны ёс зүй нь ажил үүргээ амжилттай гүйцэтгэх үндсэн нөхцөлийн нэг бөгөөд нийт ажилтнуудаас энэхүү хэм хэмжээг сахин биелүүлэхийг шаардана. 

1.4. Энэхүү дүрэм нь Бридж ХХК, түүний охин болон хамтарсан компанийн нийт ажилтнуудад үйлчилнэ. 

ХОЁР. ЁС ЗҮЙН ЗАРЧИМ

 2.1 Компанийн ажилтан нь хууль дээдлэх зарчмаас гадна ёс зүйн дараах зарчмыг баримталж ажиллана. 

2.1.1 Үнэнч шударга байх; 

2.1.2 Хариуцлагатай байх;

2.2.1 Үнэнч шударга байх -Зөвийг эрхэмлэн дээдэлж, ажил үүргээ гүйцэтгэхдээ улс үндэстний, компанийн эрх ашгийг ямагт тэргүүнд тавьж, шударга бус байдалтай үл эвлэрэн, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх; 

2.2.2 Хариуцлагатай байх -Тухайн ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж, ажил үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлбэл зохих хугацаанд нь гүйцэтгэхийн төлөө авч хэрэгжүүлбэл зохих бүхий л арга хэмжээг авч, чанарын шаардлага хангасан гүйцэтгэл, үр дүнд хүрдэг, хүрэхийн төлөө өөрийгөө бүх талаар дайчлан ажиллаж, өөртөө болон бусдад зарчимч шаардлага тавьж, хийсэн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх, ажил мэргэжилдээ хүндэтгэлтэй хандах; 

2.2.3 Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх –Тухайн асуудлыг үндэслэлтэй, үнэн зөв, бодит мэдээлэлд тулгуурлан судалж, улмаар санал, танилцуулга, дүгнэлт боловсруулах, мэргэжил ур чадвараа дайчлан, өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлэхэд анхаарах; 

2.2.4 Соёлтой найрсаг харилцаа, үйлчилгээний шуурхай байдлыг эрхэмлэх– Харилцагч, үйлчлүүлэгчтэй байнга хүндэтгэлтэй хандаж, тэдний итгэлийг олох хэмжээнд харилцааны 

2.1.3 Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх; 

2.1.4 Соёлтой найрсаг харилцаа, үйлчилгээний шуурхай байдлыг эрхэмлэх; 

2.1.5 Компанийн нэр хүндийг өндөрт өргөх; 

2.2 Энэхүү дүрмийн 2.1 дэх хэсэгт заасан ёс зүйн зарчмыг дараах байдлаар ойлгоно. 

соёлыг эзэмшиж, үйл ажиллагаа үйлчилгээгээ тэдний эрэлт хэрэгцээнд нийцүүлж ажиллах; 

2.2.5 Компанийн нэр хүндийг өндөрт өргөх – Компанийн ажилтны үйл ажиллагаа, зан байдал нь тус группэд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэх; 

ГУРАВ. КОМПАНИ, АЖИЛТНЫ МӨРДӨХ СОЁЛ, ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ

3.1 Ажилтнууд нь өдөр тутмын үйл ажиллагаандаа соёл, ёс зүйн дараах хэм хэмжээг дагаж мөрдөнө.

3.1.1 Ажил үүргээ гүйцэтгэхдээ гаднын байгууллага, иргэд, хамтран ажиллагсад, хэрэглэгч,харилцагч, үйлчлүүлэгчтэйгээ эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй хандах; 

3.1.2 Ажилтнууд нь компанийн нэрийн өмнөөс ажиллаж байгаагаа ямагт санаж хамт олон, олон 

3.1.3 Ажилтан нь бусдыг хүндэтгэсэн, эелдэг, найрсаг, шуурхай, харилцагчийн санал хүсэлтийг нь анхааралтай гүйцэд сонсож, ойлгохыг эрмэлзсэн, туслахыг хичээсэн, таатай сэтгэгдэл төрүүлэхүйц ажиллах; 

3.1.4 Үйлчилгээ үзүүлэхдээ хүнд суртал, чирэгдэлгүйгээр үйлчилж, хэрэглэгчдийн санал хүсэлт, 

3.1.5 Албан бичиг төлөвлөх, боловсруулахдаа бичиг хэргийн стандарт шаардлагыг баримтлах; 

3.1.6 Ажилтнууд хувийн зохион байгуулалт сайтай, харилцан биеэ хүндэтгэж, өөр хоорондоо нөхөрсөг, шударга, хамтач, ажил хэрэгч харилцаатай байх; 

3.1.7 Албан хэрэгцээний зориулалттай телефон утасны дуудлагад хариу өгөхдөө өөрийн болон байгууллагын нэр, албан тушаалаа хэлж, найрсаг, оновчтой товч тодорхой ажил хэрэгч уур амьсгалтай, албаны хүрээнд бусдад саад болохгүйгээр ярилцах; 

3.1.8 Ажилтан албан үүргээ гүйцэтгэж байх үедээ ажил хэрэгч уур амьсгалыг бий болгох, даруу төлөв, албаны ажил хэрэгч хувцаслаж, үсний засалтад анхаарч байх; 

3.1.9 Ажлын машин техник, тоног төхөөрөмж, эд хогшил, компанийн өмч хөрөнгийг цэвэр цэмцгэр, хайр гамтай эзэмшиж ашиглах;\ 

3.1.10 Ажлын цагаар гадуур ажлаар явахдаа болон ирээд бүртгэлд тэмдэглэн, утасны дуудлагад хариу өгч, хэрэв тухайн үед утсанд хариулах боломжгүй буюу сонсоогүй бол заавал эргэн холбогдох; 

нийт, үйлчлүүлэгч, харилцагч нартай харьцахдаа бүдүүлэг үг хэллэг, хараал хэлэхгүй, доромжлохгүй байх; 

гомдлыг шуурхай шийдвэрлэн зохих хариуг хурдан хугацаанд өгч, хэрэглэгч үйлчлүүлэгч, харилцагчийн сэтгэл ханамжид анхаарч ажиллах; 

3.2. Компанийн соёл, зан үйл 

3.2.1 Ажилчдад өдрийн хоол, оффист цай, кофегоор үйлчлэх; 

3.2.2 Ажилтныхаа төрсөн өдрөөр мэндчилгээ хүргэх; 

3.2.3 Компани, газар, хэлтсүүд өглөөний мэндчилгээ, мэдээллийг зохион байгуулж байх; 

3.2.4 Уулзалт, ажил хэргийн яриаг бусдад саад учруулахгүйгээр зориулалтын өрөө, тусгай хэсэгт 

хийж байх; 

3.2.5 Компанийн төв байр, тусдаа байрлалтай салбар, нэгжүүдийн хаяг, оффисын өрөөний дугаар, ширээний нэрийг цэвэр, үзэмжтэй байрлуулж, ажилтнууд ажлын байрандаа үнэмлэхээ зүүж байх; 

3.2.6 Авто машиныг хуваарилсан талбай, зогсоолд зөв байрлуулах; 

3.2.7 Ариун цэврийн өрөөг зориулалтын дагуу тохижуулж, соёлтой ашиглах; 

ДӨРӨВ. АЖИЛТНУУДАД ХОРИГЛОХ ЗҮЙЛ

4.1 Ажил үүргээ гүйцэтгэх үедээ дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, ялгаварлан үзэх, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл тусламж авах, хууль бус бусад хангамж эдлэхгүй байх; 

4.2 Компанийн өмч, хөрөнгө, техник хэрэгсэл, автомашин, эд зүйлс, мэдээ, мэдээллийг албаны бус зорилгоор ашиглахгүй байх; 

4.3 Албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэх, урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин 

гадуурхах, эрхшээлдээ байлгах, албан тушаалын хүчирхийлэл үзүүлэхгүй байх; 

4.4 Бусдын ажлын өрөөнд зөвшөөрөлгүй орох, бусдын зүйлийг зөвшөөрөлгүй авах, ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулах; 

4.5 Бусдад нэр хоч өгөх, этгээд байдлаар хошигнож марзганасан үйлдлээр бусдын эрх чөлөө, нэр хүндэд халдах; 

4.6 Нэр төр, албан тушаал илүү хангамж, хөөцөлдсөн үйлдэл гаргах; 

4.7Бүдүүлэг зан авир гаргах, өндөр чанга дуугаар маргалдах, хэрэлдэх, бусадтай зүй бусаар харьцах; 

4.8Ажлын байранд харилцагч, үйлчлүүлэгч нартай харьцахдаа болон үйлчилгээний зааланд ажилтнууд бохь зажлах, нүүр будах, гар утсаар зугаацах, цаг нөхцөөх, хөгжим чанга сонсох, чихэвч зүүх; 

4.9Олон нийтийн цахим сүлжээгээр компани, хувь хүний нэр хүнд, нууцтай холбоотой мэдээллийг задруулах, гүтгэх, доромжлох; 

3.2.3 Компьютер, сүлжээ ашиглан хориотой вэбсайт руу нэвтрэх, тоглох. 

ТАВ. ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭГ ТӨЛӨВШҮҮЛЭХ

5.1 Ёс зүйн хэм хэмжээ нь компанийн ажилтан байх, албан тушаал дэвших, шагнах, урамшуулах, сахилгын шийтгэл ноогдуулахад харгалзан үзэх үзүүлэлт болно. 

5.2 Ажилтан нь өөрийн ёс зүйн төлөвшлийг хариуцахаас гадна компанийн эрх бүхий албан тушаалтнууд ёс зүйгээ сахин биелүүлэхийг шаардаж, зөрчлийг засуулан, ажилтнуудыг хүмүүжүүлэх, таатай орчин, боломжийг бүрдүүлэх, өөрийн биеэр үлгэрлэх зэргээр ёс зүйн төлөвшлийн төлөө хариуцлага хүлээнэ. 

5.3 Гадаад, дотоод харилцагч, үйлчлүүлэгч нартай албан бичгээр болон биеэр харьцах соёл, ёс зүйн асуудлыг үйл ажиллагааны чиглэл, онцлог, ажил үүргийн хуваарьт тохируулан заавар, зөвлөмж, гарын авлага бэлтгэн шинээр орж байгаа ажилтнуудад өгч,компанийн нийт ажилтнуудад сургалт зохион байгуулж мөрдүүлнэ. 

5.4 Ажилтнуудын ёс зүйгээ сахин биелүүлэх баталгаа нь компанийн удирдах албан тушаалтны манлайлал, өөрийн биеэр үлгэрлэж хэвшүүлснээр хангагдана. 

ЗУРГАА. ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ, ТҮҮНИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ, ЁС ЗҮЙН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

6.1 Ажилтны ёс зүйн зөрчил гэж холбогдох хууль болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн санаатай үйлдэл, эс үйлдлийг хэлнэ. 

6.2 Ёс зүйн зөрчлийг дараах үндэслэлээр шалгана. 

6.2.1 Байгууллага иргэдээс гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл; 

6.2.2 Дотоод хяналт шалгалтаар илэрсэн; 

6.2.3 Шаардлагатай гэж үзвэл удирдлагын санаачлагчаар; 

6.2.4 Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн. 

6.3 Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрх бүхий байнгын, орон тооны бус “Ёс зүйн хороо” /цаашид Хороо гэх/ажиллана. Хороо нь 5-аас доошгүй гишүүнтэй байна. Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнд хамт олны дунд нэр хүндтэй, ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй ажилтны төлөөллийг оруулсан байна. Мэдээлэл өгсөн эх сурвалжийг шаардлагатай бол нууцална. 

6.4 Хорооны үйл ажиллагааны хэлбэр хурал байна. Хорооны шийдвэрийг гишүүдийн олонхын саналаар гаргана. Хороо хурлын тэмдэглэл хөтөлнө. 

6.5 Хорооны дарга, гишүүдийг толгой компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар томилно. 

6.6 Хороо нь ёс зүйн дүрмийн хэрэгжилт болон тухайн ажилтныг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг хянаж, ажлын 10 (арав) өдрийн дотор тодорхой үндэслэл бүхий дүгнэлт гаргана. 

6.7 Ажилтнууд нь ёс зүйн дүрмийг баримтлан ажиллахаа баталж гарын үсэг зурах ба энэ баримтыг тухайн ажилтны хувийн хэрэгт хадгална. 

6.8 Ёс зүйн асуудалд холбогдох эрсдэлтэй ажлын байрны жагсаалтыг гарган, ажил хариуцсан хүмүүст жилд 2 удаа ёс зүйн дүрмийг сануулж, үнэлгээ өгнө. 

6.9 Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан ажилтанд “Бридж группийн хөдөлмөрийн дотоод журам”-д заасан сахилгын шийтгэл ноогдуулна.