БРИДЖ ХХК

Байгуулагдсан он: 1991

Бридж корпорацийн төв компани болох Бридж ХХК нь бизнесийн ажил үйлсэд хүмүүс, байгууллага, улс хоорондын харилцаа буюу оюун санааны гүүр болохыг бэлэгдэн “гүүр” болох зорилгоор анх үүсгэн байгуулагдаж, өнөөдөр Монгол улсын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тэргүүлэгч компаниудын нэг болон өргөжсөн юм.

Бид салбар компаниудынхаа үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ гадаад худалдааны чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулж байна.