Search
Close this search box.

Гүйцэтгэх захирЛЫН мэндчилгээ

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

“Бридж” корпорац нь1991 оны 12 сарын 26-нд байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн Монгол Улсын анхны хувийн хэвшлийн компаниудын нэг юм. 

1991 оноос хойш өнөөг хүртэл дотоод, гадаадын зах зээл дээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа явуулж, жилээс жилд бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн амжилттай ажиллаж байна. 

2016 онд корпорацын хувьцаа эзэмшигчид болон хувьцааны хүрээнд томоохон бүтцийн өөрчлөлтийг амжилттай хийсэн. Энэ бүтцийн өөрчлөлтөөс хойш  2018-2022 оны хооронд корпорацын нийт борлуулалт 4 дахин, нийт ашиг 5 дахин өсжээ. 

Бридж корпорацын үйл ажиллагааны цар хүрээний энэхүү тэлэлт, хүрсэн ололт, амжилт бүхэн нь сэтгэл, зүтгэлтэй, эрч хүчтэй, ур чадвартай, ажилтнуудын маань нөр их хөдөлмөр, түүнчлэн хэрэглэгч,үйлчлүүлэгч, харилцагч нарын маань дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүн юм. 

Бид манай ТУЗ даргын хэлсэнчлэн, хамт олноороо хэлэлцэн хүлээн зөвшөөрсөн өөрсдийн үзэл баримтлалтай. Энэхүү олон талт үзэл баримтлалаа “Илүү гэгээлэг ирээдүйн төлөө-Сайн компаниа хөгжүүлье!”, “Өөдрөг хандлагаар өндөр бүтээмжийн төлөө”, “Хамтын зүтгэл-өсөлтийн түлхүүр” зэрэг уриан доор хүчээ нэгтгэнэ. Манай хамт олны багийн менежмент ( удирдлагын багийн манлайлал ба PDCA) нь ямагт бусдаас нэг алхам урд байж, үүний тулд BEST READER болон  BEST COMMUNICATOR( HoRenSо by Japanese)болох, BEST PRACTICE (дотоодоосоо болон гадаадаас)-ийг хамгийн хурдацтай илрүүлэн ашиглагч, Do Му Best(ベストをくす”Ажил хийвэл дуустал, Давс хийвэл уустал”  буюу “миний хийсэн аливаа ажлын үр дүн нь олон улсын дундаж түвшнээс доош орохгүй байхыг хэмжүүр болгоно) зэрэг зарчмуудыг мөрдөнө. Улмаар байгууллагын хөгжлийн хамгийн чухал хүчин зүйл болох шударга өрсөлдөөнд мохошгүй зүтгэн тэмцэн зорилтоо хэрэгжүүлэгч, хүчирхэг бизнесийг эрхлэгч, нийгмийн хариуцлагын оновчтой бодлогыг хэрэгжүүлэгч, байнга шинийг санаачлан нэвтрүүлэгч, бүс нутагтаа тэргүүлэгч компани болно.

Бид хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж, ямагт тэдний талд зогсож тэдэнд сэтгэл татам, хамгийн чанартай, үнэ цэнтэй бүтээгдэхүүн үйлчилгээг аль болох сайн нөхцөлөөр нийлүүлэх, ажилтнуудынхаа сэтгэл санааны болон материаллаг амьдралыг тодорхой шалгуурт үндэслэн нэн тэргүүнд тавьж бодитой дэмжих, харилцагчдынхаа итгэл найдварыг чухалчилна. Манай ажилтнуудын өөрийгөө нээж, ур чадвараа хэрхэн хөгжүүлж, компанийнхаа бүтээмж, хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулж байгааг нь үнэлж дэмжихдээ  “Growth&Virtuous cycle-Өсөлт ба Баялагийн хуваарилалтын ээлтэй циклийн” зарчмыг баримтлахыг дахин давтаж тэмдэглэе. Ингэснээр ажилтнууд маань “Тоолшгүй олон зорилгыг хэрэгжүүлэгч-Дэлхийн түвшний бизнесменүүд буюу мэргэжилтэн” болно. Үр дүнд нь бидний эрхэм зорилго, алсын харааны зорилтууд хэрэгжих болно.

Бид өглөө бүр, өдөр бүр орчин тойрныхоо хэнд ч , мөн юмс үзэгдэлд чин сэтгэлээсээ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ дүүрэн инээмсэглэл бүхий гэрэл гэгээ цацарсан орчныг бүрдүүлж эх орныхоо, эх дэлхийнхээ илүү гэгээлэг ирээдүйд хувь нэмрээ оруулах “САЙН” компаниа хөгжүүлж чадна гэж итгэл төгс байна.

Та бүхэнд амжилтыг хүсэн ерөөе.

Гүйцэтгэх захирал

Өлзийдэлгэрийн Батзориг