Search
Close this search box.

БАЯРТАЙ МЭДЭЭ

Сүзүки мотор корпорацийн Азийн орнуудын дистрибьюторуудын чуулга уулзалт Вьетнам улсын Хо чи мин хотод энэ оны 05 сарын 29-нөөс 31-ний хооронд болж өндөрлөлөө.

Уг чуулга нь жил бүр тогтмол зохион байгуулагддаг уламжлалтай бөгөөд, энэ жил Вьетнам улсад амжиллтай зохион байгуулагдсанаараа онцлогтой.

Сүзүки мотор корпорацийн Азийн орнуудын дистрибьюторууд ийнхүү нэг доор цуглан, өнгөрсөн оны ажлын гүйцэтгэл ололт амжилт, энэ оны төлөвлөгөөгөө хэлэлцэн санал солилцож, өндөр амжилт гаргасан дистрибьютор компаниудуудыг шагнадаг уламжлалтай билээ.

Бридж моторс ХХК нь “2022 ОНД ЗАХ ЗЭЭЛД ОНЦГОЙ АМЖИЛТ ГАРГАЖ, БОРЛУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ДАВУУЛАН БИЕЛҮҮЛСЭН” 4 компанийн нэгээр шалгарсан байна. Энэхүү амжилтыг бүтээлцсэн нийт худалдан авагч, үйлчлүүлэгчид, Сузуки төвийн хамт олон болон Бридж корпорацийн нийт ажилтанууддаа энэхүү БАЯРТАЙ МЭДЭЭГ хүргэхэд таатай байна.

Та бүхэндээ цаашдын амьдрал, ажил үйлсэд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Сүзүки мотор корпорацийн ТУЗ-ийн гишүүн Сайто Кинжи,

Бридж Моторс ХХК, БУМГ-ын захирал Т.Батцэцэг нар.

Нийтлэх хуваалцах: