Search
Close this search box.

Нийт Хэрэглэгч, Харилцагч, Ажилтнууддаа Бридж Корпорац Үүсгэн Байгуулагдсаны 32 жилийн Ойн Өдрийн Баярын Мэндийг Хүргэе!

1991 онд бизнесийн салбарт хүн, байгууллага, улс хоорондын сэтгэл оюуны харилцаа нэн чухал болохыг билэгдэн “Бридж” нэртэй компанийг үүсгэн байгуулж орчуулга, зуучлалын үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. 

Өдгөө Бридж ХХК нь худалдааны салбарт автомашин, автомашин болон хүнд машин механизмын нийтлэг сэлбэг, тоноглол, дагалдах хэрэгслийн худалдаа, оношилгоо, засвар, үйлчилгээ эрхэлж байна. Мөн эрүүл мэнд, гоо сайхан, геологи уул уурхай, мал аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, авто зам зэрэг салбаруудад олон талт үйл ажиллагаа явуулдаг корпорац болон хөгжиж байна. 

Өнөөдөр буюу 2023 оны 12 сарын 26-ны өдөр Бридж корпорац үүсгэн байгуулагдсаны 32 жилийн ойн өдөр тохиож байна. Энэхүү баярт өдрийг тохиолдуулан нийт Хэрэглэгч, Харилцагч, Ажилтнууддаа Бридж Корпорац Үүсгэн Байгуулагдсаны 32 жилийн Ойн Өдрийн Баярын Мэндийг Хүргэе!

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Нийтлэх хуваалцах: