Search
Close this search box.

САЙН МЭДЭЭ: БРИДЖ КОРПОРАЦ БҮТЭЭЛЧ АЖИЛТНАА ШАЛГАРУУЛЛАА

Бридж Корпорацын 6 сарын Бүтээлч Ажилтнаар НЖХ ХХК-ийн ерөнхий санхүүч А.Булган шалгарлаа!

Бридж корпорац нь ажилтнуудынхаа ур чадварыг хөгжүүлэх болон компанийнхаа үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хариуцсан ажилдаа бүтээлчээр хандаж, өндөр амжилт гаргасан ажилтнаа “Бүтээлч ажилтан”-аар шалгаруулж сэтгэл болон зүтгэлд урам өгдөг уламжлалтай.

Тус Корпорацын 6 сарын бүтээлч ажилтнаар шалгарсан НЭКСТ ЖЕНЕРЭЙШН ХЕАЛТ ХХК -ийн ерөнхий санхүүч А.Булган  нь  Cost down аяныг үр ашигтай, амжилттай хэрэгжүүлсэн, өөрийн санаачилгаар Захиалга түгээлт, Авлагын лимитийг тогтоох журам гаргаж батлуулсан бөгөөд энэ журам нь компанийн хэмжээнд мэдээллийн солилцоог сайжруулснаас гадна  борлуулалтын үйл ажиллагааг дэмжихэд чухал нөлөө үзүүлэх болсон байна.

Бусдын сайн үйлсээр бахархаж чаддаг байх нь хүний хамгийн сайн чанар билээ.

Иймд Ерөнхий санхүүч А.Булгандаа эрүүл энх, аз жаргал, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

НЖХ ХХК, Ерөнхий Удирдлага Хүний Нөөцийн Газар,

УБ хот, 04.08.2023

Нийтлэх хуваалцах: