Search
Close this search box.

DHC брэндийн албан ёсны нээлт боллоо

Японы хэрэглэгчдийн хайртай брэнд DHC – н бүтээгдэхүүн Монголд худалдаанд гарлаа.

Гоо сайхан, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, борлуулалтаараа Япон улсад тэргүүлэгч DHC брэндийн албан ёсны нээлтийн арга хэмжээ энэ сарын 12-нд Бридж корпораци дээр боллоо.

Албан ёсны нээлтэд Бридж корпорацийн ТУЗ-н дарга Д.Ганхуяг, УИХ гишүүн Одонтуяа болон  урлаг соёлын олны танил эрхмүүд, бизнесменүүдийн төлөөлөл оролцов.

DHC корпораци нь “Чанар, Аюулгүй байдал, Хямд үнийг”  үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгон, “Ижил  чанартай хоёр бүтээгдэхүүн байвал манайх хямд байх ёстой. Ижил  үнэтэй хоёр бүтээгдэхүүн байвал манайх илүү чанартай байх ёстой” гэсэн зорилтыг тавьж бүтээгдэхүүнийхээ хөгжүүлэлтийг маш амжилттай явуулж дэлхийн олон улсад сая сая үнэнч хэрэглэгчтэй болсон байна.

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн тодруулбал амин дэм, эрдэс бодис,нэмэлт тэжээл нь агаар, ус  ,  нартай адил хүний эрүүл мэндэд нэн чухал юм. Энэ утгаар нь орчин үед эрүүл хүнсийг хүний эрүүл мэндийн хамгийн сайн түнш гэж хэлэх болсон.

DHC брэнд нь Итгэл даах Япон чанар, хямд үнийг гол зорилгоо болгодог байна.

DHC брэндийн онцгой эрхт дистибюторийн эрхийг эзэмшигч нь Бридж корпорацийн охин компани болох Нэкст Женерэйшн Хеалт ХХК бөгөөд брэндийн бүтээгдэхүүнүүд Цахилдаг эмийн сан, УБ хотын томоохон эм ханган нийлүүлэх байгууллага, сүлжээ дэлгүүр, эмийн сангуудаар худалдаалагдах юм.

DHC брэндийн нүүр царай, дуучин СТА Эрдэнэчимэг

DHC  корпорацийн хүсэл эрмэлзэл нь “Эрүүл мэндийн  хамгийн чанартай бүтээгдэхүүнийг, хямд үнээр хэрэглэгчдэд  хүссэн нөхцөлөөр нь нийлүүлснээр тэдний эрүүл амьдралыг дэмжиж, үр дүнд нь  аль болох олон хүнийг сэтгэл хангалуун, нүүр дүүрэн инээмсэглэж  явахыг” дэмжихэд оршдог байна. Онцгой эрхт дисрибютор Некст Женерэйшн Хеалт компани нь DHC корпорацийн энэхүү зарчмыг үйл ажиллагаандаа баримталж Монгол улсын зах зээл дээрх бусад ижил төстэй эрүүл мэндийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад хямд үнэ, сайн нөхцөлөөр DHC брендийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ нийлүүлж байна.

Та бүхнийг DHC брэндийн Япон улсад үйлдвэрлэсэн чанар аюулгүй байдал нь бүрэн баталгаажсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж үзэхийг урьж байна.

Нийтлэх хуваалцах: